Дөрөвдүгээр сарын 3-ны 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Засгийн газрын шийдвэр маргаашаас хэрэгжих гэж байна.
Уг шийдвэрээр өдөр бүр ажиллах салбарт "Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчилнэ", харин үйл ажиллагааг нь хязгаарлах салбарт ресторан, лоунжийг оруулсан. Энэ хоёр нь ямар ялгаатай болохыг холбогдох албаны хүнээс тодрууллаа.
Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Үйл ажиллагааг нь бүрэн хязгаарлах салбарт орсон ресторан, лоунж нь согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг тул энэ жагсаалтад орсон.
Зоогийн газар нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэггүй учир өдөр бүр ажиллах салбарт байгаа юм. Зоогийн газрыг амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх шийдвэр гараагүй. ААН-үүд дотоод журмаараа зохицуулан Бямба, Ням гарагт амрах эсэхээ шийднэ" гэсэн тайлбарыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!