Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ард аппликэйшн доторх DAX Цахим хөрөнгийн бирж дижитал шилжилтийн хүрээнд DAX.mn вебсайт дээр ажиллахаар боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"Ард Кредит ХК" нь Монголбанкнаас олгосон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн хүрээнд Ард Кэш цахим мөнгийг гүйлгээнд гарган, Ард Ааппликэйшнээр дамжуулан санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэж ирсэн билээ.

"Ард Кредит ХК" нь энэхүү тусгай зөвшөөрлийг 2020 оны тавдугаар сард авсан нь уг чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан банкнаас бусад байгууллагуудын анхдагчдын нэг болсон түүхтэй.

Тэгвэл Ард Аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байсан "Ард Экс ХХК" нь DAX Цахим Хөрөнгийн Биржийг Олон улсын чиг хандлагад нийцүүлэн Ард Аппликэйшнээс тусгаарлаж, DAX.mn сайт дээр илүү боловсруулан хөгжүүлж, байршуулж буйгаа зарлалаа.

Түүнчлэн КОВИД-19 цар тахлаас сэргийлэн Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Кредит, Ард Даатгал компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа анх удаа цахим хэлбэрээр хийв.

Монгол Шуудангийн салбараар дамжуулан дэлхийн 100 гаруй улс руу Олон улсын ЕвроЖайро компанийн сүлжээгээр мөнгөн гуйвуулга хийдэг боллоо

DAX цэсийг Ард Аппликэйшнээс тусгаарласнаар аливаа хэлбэрээр урамшууллын оноо дахин хэрэглэгдэхгүй, арилжаалагдахгүй гэсэн үг биш бөгөөд харилцагчдын бүртгэлтэй АрдКойн хүчин төгөлдөр хэвээр хадгалагдаж, зөвхөн үйлчилгээ авах Цахим хөрөнгийн бирж өөрчлөгдөж буйг хэлж байгаа юм. 

Иймд харилцагч энэхүү шинэлэг, дэвшилтэт Цахим хөрөнгийн биржийн тусламжтайгаар цахим мөнгөний арилжаанд илүү хурдан шуурхай, хялбар байдлаар оролцох боломжтой боллоо.

"DAX-ын ирээдүйг бид зөвхөн Монголоор төсөөлөөгүй, томоохон крипто валютуудыг DAX дотор нэвтрүүлэх зэргээр олон улсын зах зээлд гарах зорилго тавьсан"
 

"Ард Экс ХХК"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “DAX цахим хөрөнгийн бирж нь нээгдсэнээс хойш гурван сарын хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирлээ. Тус хугацаанд бид давхардсан тоогоор 800 мянга гаруй харилцагчийн 500 гаруй тэрбум төгрөгийн арилжааг хийж гүйцэтгэжээ. Энэ нь манай улсад цахим хөрөнгө сонирхогчид ихсэж байгааг харуулсан үйл явдал бөгөөд бидний хүлээлтээс давсан үзүүлэлтийг үзүүлж байгаад баяртай байна.

Ийнхүү вэб хувилбар руу шилжиж байгаа нь Олон улсын цахим хөрөнгийн биржүүдийн ажилладаг зарчим руу орж буй хэрэг. Харилцагчдын хувьд мэдээж хэрэг олон давуу тал нээгдэнэ. Биткойны орлого, зарлага хийх боломжийг нээж өгч байгаа. Үүгээр зогсохгүй харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй ажиллагааг нэвтрүүлж байгаа юм. Мөнгө болон цахим мөнгөө тус цахим хөрөнгийн бирж дээр байршуулах учраас аюулгүй байдлын тал дээр илүү сайжирсан гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр өнөөдрөөс Ард Аппликэйшн доторх DAX цэс хасагдсан тул DAX.mn вэбсайт дээр арилжаанд орохыг зөвлөе. 

Мөн АрдКойны хувьд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан харилцагчдад олгодог, блокчэйн технологид суурилсан урамшууллын лояалти оноо бөгөөд оноогоо бусдад шилжүүлэх, арилжих зэрэг төрөл бүрийн боломжийг харилцагчдад олгох цахим хөрөнгийн биржийг хөгжүүлсэн юм.

DAX-ын ирээдүйг зөвхөн Монголоор төсөөлөөгүй, томоохон крипто валютуудыг DAX дотроо нэвтрүүлж, олон улсын зах зээлд гарах зорилготой. Нэмж хэлэхэд Виртуал хөрөнгийн хууль УИХ-д өргөн баригдах шатандаа явж байгаа” гэв.

Шинэчлэгдсэн DAX цахим хөрөнгийн биржийг хэрхэн ашиглах заавар, мэдээ мэдээллийг Ард Экс ХХК-иас харилцагчдадаа хүргүүлж байх аж. 

Харилцагчдын дунд эрэлттэй байгаа бүтээгдэхүүн болох АрдКойныг Ард Санхүүгийн Нэгдэл зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо нэг сая, АрдКойн эзэмшигчдийн тоо 600,000 гаруйд хүрээд байгаа билээ.

DAX 2.0 вэб хувилбарын заавар: 

"Бидний хувьд дэлхийтэй хөл нийлүүлж, зарим талаараа урд нь алхаж байгааг хэлмээр байна"
 

"Ард Кредит ХК"-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулахыг бодлого байдлаар дэмжихээр тусгасан. Үүнтэй  холбогдуулан цаашид төр засаг, төрийн эрх бүхий байгууллагууд баялаг бүтээгч, дотоодын аж ахуйн нэгжээ Дэлхийтэй хөл нийлүүлэн, манлайлан алхахад бодлогоор дэмжин Монгол Улсын бизнес эрхлэгчид, харилцагч, хэрэглэгч, нийт ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэсэн эрх чөлөөт улсын баян иргэд болоход дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. 

Бидний хувьд дэлхийтэй хөл нийлүүлж, зарим талаараа урд нь алхаж байгааг хэлмээр байна. Блокчэйн дээр суурилсан урамшууллын оноо нь маш их өртөг зардлыг багасгах, мөнгө рүү хөрвүүлэх боломжтой зүйл болохыг мэдээд, Дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг нь өнөөдөр тайлан гаргасан байна. Бидний гурван жилийн өмнө бодож олоод нэвтрүүлсэн зүйлийг ийнхүү харсан нь манай бүтээгдэхүүн Олон улсын зах зээлд дээр гараад амжилттай байх магадлалыг өндөрсгөж байгаа юм” гэв.

Дижитал шилжилтийн эрин үе айсуй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.