Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАХИРАМЖ: Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хязгаарыг 05:00-22:00-оор тогтоожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжид:

 ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна.

Уг захирамжийг дүүргүүдэд хүргүүлжээ.

Түүнчлэн дараах зах, худалдааны төвүүд өмнө нь 09:00-19:00 цаг хүртэл ажилладаг байсан бол 05:00-22:00 болгож байгаа юм байна.

  • Нарантуул трейд
  • Дүнжингарав
  • Хан талст
  • Маркет плейс менежмент
  • Гурван эвтэн
  • Барс импекс
  • Чингис трейд
  • MBC групп
  • Эрдэнэбулган
  • Юмт бөмбөгөр
  • Даян-Өндөр
  • Хүчит шонхор
  • Анко ХХК

Гэхдээ дээрх цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулан мөрдөж болохыг захирамжид тусгажээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс өгсөн албан мэдээ:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.

Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгалаа.

Түүнчлэн захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, дүүргийн Засаг дарга нарт даалгав.