Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд дүрслэгддэг “Ghost of Tsushima” видео тоглоомыг кино болгох ажил эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Sony компанийн PlayStation 4 платформд зориулж Sucker Punch студийн бүтээсэн “Ghost of Tsushima” видео тоглоомыг уран сайхны кино болгох ажил эхэлжээ.

Киног “John Wick”-ийн найруулагч Чад Стахелски бүтээхээр болсон байна. Уг тоглоомонд Жин Сакай нэртэй самурай Японы Цушима арлыг Монголчуудын довтолгооноос хамгаалж байгаагаар дүрслэгддэг.

Тоглоом өөрөө Акира Куросавагийн самурайн сэдэвт сонгодог кинонуудаас санаа авч бүтээгдсэн тул дэлгэцийн бүтээл болгоход тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Бид Чад болон 87Eleven Entertainment компанитай хамтран Жиний түүхийг том дэлгэцэнд харуулах болсондоо баяртай байна” гэж PlayStation Productions компанийн захирал Асад Кизилбаш мэдэгджээ.

“Ghost of Tsushima” видео тоглоом 2020 оны долдугаар сард зах зээлд гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл 6.5 сая хувь зарагдсан байна.

Видео тоглоомын албан ёсны трайлер:

 

Эх сурвалж: The Verge