Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болсон төлбөрийн чадваргүй, насанд хүрээгүй хүнд үнэгүй өмгөөлөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:54 2021/03/25

Чуулганы хуралдааны санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 

12:37 2021/03/25

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=4064478230271080

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа биш учраас энэ улсын өмгөөлөгч биш. Нийтийн ашиг тусын төлөө ашгийн төлөө бус ажилладаг этгээдийн тухай асуудал юм. Улсын нэрийн өмнөөс, Засгийн газар шиг ажилладаг байгууллага биш. Зөвхөн Засгийн газрын санхүүжилттэйгээр төрийн тусгай чиг үүргийг нийтийн ашиг тусын төлөө хийж байгаа хэрэг юм.

Эдгээр өмгөөлөгчийн төрийн албан хаагчийн статустайгаар 640 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл хэдэн нийтийн өмгөөлөгчийг ажиллуулахаар тооцож байна вэ. Үүнд хичнээн хэмжээний зардал гарах вэ.

Ажлын хэсэг: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны дагуу жил бүр 20 өмгөөлөгчөөр нэмэгдүүлнэ. Ингэхдээ өмгөөлөгчдийг мэргэшүүлнэ. Одоо бол зөвхөн эрүүгийн гэмт хэргийн яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалттай байгаа.

Хуулийн төслөөр захиргаа болон иргэний хэргийн хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болохоор заасан.

12:21 2021/03/25

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

2014 онд мөрдөгдөж эхэлсэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлдэг. ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” нь төлбөрийн чадваргүй яллагдагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. 

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авч чадахгүй иргэдийн эрхийг хангах хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.