Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс бий

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан болон ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хэчнээн хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа вэ. Энэ нь вакцины эсрэг заалттай хүмүүсийг хасаж гаргасан тоо юу?

Л.Энхсайхан: -Монгол Улсын нийт хүн амын 63 хувь буюу 18-аас дээш насны 2,083,665 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Эсрэг заалттай хүмүүсийг эмчийн үзлэг болон вакцины эрэмбэлэлтийн дагуу хамруулах эсэхийг шийднэ.

Нийт хүн амын 60 орчим хувийн бүрэн вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтдог.

-Вацкин хийлгэсэн ч халдвар авсан хүний тоо хэд болоод байгаа вэ?

Э.Тэмүүлэн: -Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн ч халдвар авсан цөөн тооны хүн бий.

Вакцины эхний тун хийлгэсэн нь дархлаа тогтсон гэсэн үг огтхон ч биш. Халдвар авах эрсдэл хэвээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг хийснээс 14 хоногийн дараа тухайн вакцины үр дүнгээр тогтож болох дархлаа тогтоно гэж үзэж буй.

Вакцины бүрэн тунг авсны дараа ч халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Гэхдээ бүх вакцин нас баралт, хүндрэлээс бүрэн хамгаалж чадна. Тиймээс вакцины бүрэн тунг заавал авах нь чухал.

Вакцины эхний тунг хийлгэчихээд дараа нь халдвар авсан тохиолдол нь вакцин хийлгээгүй байхдаа халдвар авсантай ижил. Тиймээс тун хоорондын зайд халдварын эрсдэлээс маш сайн сэргийлэх нь чухал.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/874860816683398