Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойгоос Ханбогд сум руу ээлж солилцсон 208 ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Өмнөговь аймгийн Ханбогд сум (Гэрэл зургийг mpa.mn)

Оюу толгой компанийн нэг ажилтан коронавирусийн халдвартай нь батлагдсан талаар мэдээлсэн билээ. 

Үүнтэй холбоотойгоор Оюутолгойгоос Ханбогд сум руу ээлж солилцсон ажилтнуудыг коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж байна. Одоогоор гуравдугаар сарын 2-ны өдрөөс 13-ны хооронд Оюутолгойгоос Ханбогд руу ээлж сольсон 208 ажилтны шинжилгээний СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан хэмээн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.