Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.16: 127 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 4,210 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС боломжтой)

https://fb.watch/4fS4M_eryU/

Өчигдөр улсын хэмжээнд 11,183 хүний сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохоилдол 4,120 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч эмнэлгээс гарсаар эдгэрсэн хүний тоо 3,083-д хүрэв. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 73 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,014 хүн эмчлэгдэж байгаагаас:

  • Хөнгөн-917
  • Хүндэвтэр-89
  • Хүнд-5
  • Маш хүнд-3 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.