Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын барилгын салбар 2030 он гэхэд 830 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах зорилт дэвшүүлжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
 
Эх сурвалж: БХБЯ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улсын их хурлаар соёрхон баталсан билээ. 

Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолын хавсралтаар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг баталж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 

Монгол Улсын Барилгын салбар нь 2030 он гэхэд 830 мянган тонн нүүрстөрөгчийн хийтэй дүйцэх хэмжээ бүхий хүлэмжийн хийг бууруулах дэд зорилтыг дэвшүүлээд байна. 

Дээрх зорилтод хүрэх барилгын салбарын арга хэмжээний төлөвлөгөөний төслийг БХБЯ-ын захиалгаар Зөвлөх баг боловсруулж байгаа бөгөөд салбарын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудын албан хаагчид төслийн шатанд хэлэлцэж, санал солилцлоо.

Энэхүү “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө 2021-2030” батлагдсанаар:
  • Хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, бууруулах,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон хот, тосгоныг төлөвлөх,
  • Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа, барилгын материалын үйлдвэрлэл, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх, санхүүжилт, урамшууллын тогтолцоог хөгжүүлэх,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн зураг төслийг ногоон барилгын шаардлагад нийцүүлэх зэрэг үе шаттай хөгжүүлэх, олон улсад хүлээсэн үүргийг хангуулах үндэслэл болно.

 

Эх сурвалж: БХБЯ