Багш нар COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж эхэллээ
Монгол Улсад COVID-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34,615 багш, ажилтан вакцинжуулалтад хамрагдана. Үүнд:
- Баянгол дүүрэг 5,405
- Баянзүрх дүүрэг 8,189
- Багануур дүүрэг 823
- Багахангай дүүрэг 102
- Налайх дүүрэг 995
- Сонгинохайрхан 6,128
- Сүхбаатар дүүрэг 4,674
- Хан-Уул дүүрэг 5,080
- Чингэлтэй дүүрэг 3,219 багш, ажилтныг дархлаажуулна.
УОК-ын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгээр вакцинжуулалт хийж байна.
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
