Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Хүмүүсийн биеийн дархлаа сулардаг хаврын цагаар өвчлөлийн давлагаа гаргахгүйн тулд нэгдэхийг уриалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахим орчинд тархсан зарим ташаа мэдээлэлд доктор А.Амбасэлмаа тайлбар өглөө.

Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин тариулсан нэг сувилагчийн бүсэлхийнээс доош мэдээгүй болсон, Онцгой байдлын алба хаагчийн зүрх нь өвдсөн гэх мэт ташаа мэдээлэл сошиалд их тархаж байна.

Нэн түрүүнд, ийм үйл явдал огт болоогүй гэдгийг хэлье. Мөн иргэдийг бие биеэ айлгаж, цочирдуулан дархлааг нь унагаасан энэ мэт хуурамч мэдээлэл цацахгүй байхыг хүсэж байна.

Бид цар тахлын хүнд нөхцөлд амьдарч байна. Бид нийлж байж л энэ өвчнийг давж гарна.

Түүнээс гадна, аливаа вирусийн халдварт хаврын давлагаа гэж бий. Хүн ардын биеийн дархлаа сулардаг хаврын тарчиг цагаар хаврын давлагааг гаргахгүй, өвчлөлд өртөхгүй байхын төлөө нэгдэхийг иргэддээ уриалж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/194365172484142

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.