ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН
Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцэнэ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар БШУ-ны сайдын оруулсан "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт З дугаар сарын 1-нээс, харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, 3 дугаар сарын 10-наас, бусад шатны (их, дээд сургууль, коллеж орно) боловсролын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал яригдаж байгаа тухай өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэзээнээс эхлэх нь тодорхой болох нь.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

