Баянгол дүүргийн 1, 2, 4, 6, 7, 8, 20-р хорооны сонгогдсон байруудын оршин суугчдаас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шинжилгээ авч байна. Тухайлбал, 1, 2, 7, 8, 20-р хорооны зурагт тодоор тэмдэглэгдсэн байруудын оршин суугчдаас явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах тул иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу.
Түүнчлэн 4-р хорооны сонгогдсон байрны иргэд 20-р сургууль, 6-р хорооны сонгогдсон байрны иргэд 43-р сургууль, 8-р хорооны (4б, 5, 7/1, 7/2, 7/3, 12, 23, 23а, 25/3, АОС-7, 99-р байр) эдгээр байрны оршин суугчи д 77-р сургуулийн суурин цэгт очиж, шинжилгээ өгнө.
Өнөөдрийн шинжилгээнд хорооны зурагт “Блок” хэсгүүдэд тэмдэглэгдсэн байрны оршин суугчид хамрагдах тул бүх өрх хамрагдахгүй болохыг анхаарах хэрэгтэй.
ЯВУУЛЫН БАГ ГЭРЭЭР ОЧИЖ ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРУУД
- 1-Р ХОРОО (БЛОК-1) - 57, 61, 78, 132, 74, 136а, б, 51-байр
- 2-Р ХОРОО (БЛОК-2, 10) - 7/1, 7/2, 7/3, 7/5, 7/6, 9а, 9б, 9в, 18а, 31, 32, 33, 34, 44, 44а, 49, 52, 56, 57, 67/3, 67/4, 67/5а, 69, 71а, 71б, НО-1, УАА30-р байр
- 7-Р ХОРОО (БЛОК-6) - 29, 30, 31, 32, 33-р байр, 102, 103, 104, 105, (Блок-21) 101, 102, 103, 104, 105-р байр
- 8-Р ХОРОО (БЛОК-16) - АОС1, 25/1, 25/2, 25/4, 26, 27, 29, 31, 31/1, 37, 37а, 37б, 39, 42, 45а, 47, 99-р байр, хийд-10 - (Явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах байрууд)
- 20-Р ХОРОО (БЛОК-12) - 51/3, 51/4, 51/6, 51/7, 53/6, 53/7, 53/8-р байр, Өнөр-39, 45, 45а, 45б байр, 43, 46, 47, 53/9, 53/10, 53/11, 53/12, 55/11, 55/12, МБС-186-р байр
СУУРИН ЦЭГ ДЭЭР ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 4-Р ХОРОО (БЛОК-3) - 20-Р СУРГУУЛЬ - (Гааль-1, 2, 3, 4, 5, 6, 7-р байр, 4а, 5а, 6а, 7а, БЗ, 90-р байр, СОТ-1, 2, 3, 4-р байр)
- 6-Р ХОРОО (БЛОК-5) - 43-Р СУРГУУЛЬ - (ХД-22, 23, 26, 31, 36 -р байр, 33, 34, 34а, 37-3, 38, 38а, 45-р байр, АОС-7, 8, 16, 42, 44, 44/1, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 49, 50/1, 50/2, 52, 52/1, 54/3, 56/1, 56/2, 56Б, 56Г, 56/8, 57/4, 61, 62, 63, 64, 66, 74, 75, 76, 82, 83, 85/2, 87, 93/3-р байр)
- 8-Р ХОРОО (БЛОК-16) - 77-Р СУРГУУЛЬ - (4б, 5, 7/1, 7/2, 7/3, 12, 23, 23а, 25/3, АОС-7, 99-р байр) (Суурин цэгт очиж шинжилгээ өгөх байрууд)
Жич: Баянгол дүүрэг нийт 22 хороонд хэсэгчилсэн байдлаар 23,938 өрхийн иргэдээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авах тул иргэд, та бүхэн шаардлагатай тохиолдолд Баянгол дүүргийн шуурхай штабын 70120318 дугаар, Call center 1800-1222 дугаарт хандан, мэдээлэл авах боломжтой гэж БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС-оос мэдээллээ.
Баянгол дүүргийн онцгой комисс линк - https://www.facebook.com/shuurkhaishtab
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!