Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

СОГОО ЭНТЕРТАЙНМЕНТ МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 2 сарын 10
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

Согоо гэж хэн бэ? гэж сонирхож байж магадгүй.

Манай Согоо энтертайнмент нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй Монголын түүхэн зургийг сэргээх тайлбартай болгох Монголын түүх өв соёлыг сурталчилахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Үүсгэн байгуулагчид нь:

1. Цэргийн түүхч, орчуулагч, түүхэн зураг цуглуулагч судлаач (17жил) Равдангийн Баяр ( Орос хэлтэй)

2. Сэтгүүлч, доктор (Германд) Хасбаганын Ариунчимэг (Герман хэлтэй)

3. Олон улсын харилцаа, Санхүү (ОХУ, Японд төгссөн) орчуулагч Зундуйжамцын Үүрийнтуяа (Орос, Англи, Япон, франц хэлтэй) (Сошиал хариуцна)

4. Түүхч, түүхэн зураг цуглуулагч судлаач (10 жил) Нанзаддоржийн Бямбадорж (Англи хэлтэй)

5. Түүхэн зураг цуглуулагч судлаач, түүхэн зураг сэргээх чиглэлээр магистр (USA) Anja Brown (англи хэлтэй) Үндсэн 5 гишүүнтэй, оюуны өмчийн хуульч, хуульч, нягтлан, орчуулагч, эвлүүлэгч, хөрвүүлэгч, найруулагч, жолооч болон туслах 20 гаруй ажилтантай байгууллага юм.

Бидний хийсэн ажлууд:

  1. Монголын түүхэн аялал төсөл Монгол-Германы Хархорум экспедицийн Монгол талын төслийн удирдагч, МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор, Өвөг ба Эртний түүхийн археологийн доктор (Dr. phil.) Уламбаярын Эрдэнэбаттай хамтарч Орхоны хөндийгөөр явж хэрэгжүүлсэн байна 
  2. Түүх 1 хором төсөл ( түүхэн зургаар тайлбарлаж түүх өгүүлэх контент)

3. Хэро энтертайнменттай хамтарсан “Монгол тулгатан” контентийн түүхэн зурагны тайлбарууд дээр ажилласан

4. Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан мяндагтнууд гэрэл зургийн цомог төсөл. Монгол крилл, Монгол бичиг, Англи хэлээр маш гоёмсог түүхэн зурагнууд түүндээ тохирсон тансаг тайлбартай бидний олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл төслийн удирдагч Төмөрийн Мөнхбаяр

5. Ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн “50:60 Анхны алхам” номонд ивээн тэтгэгчээр оролцсон. 2020.10.27-ны өдөр нээлтээ хийсэн байна. 

6. Монголын түүхэн зургийг үнэд оруулах, түүхэн зураг тайлбарлахын тулд 6 асуултанд хариулах стандарт тогтоосон сошиал орчинд оруулж хадгалж архив болгож үлдээх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа.

7. Согоо нэртэй Монголын түүхийг сурталчилдаг Англи, Монгол хос хэлтэй робот Япончуудтай хамтарч бүтээх ажил 50% - тай явж байна.

8.Sogoo’s podcast-ын зочидоор Монголын эрдэмтэн түүхч зохиолчид цувралаар оролцож Монголын түүхийн медиа хэлбэрээр бичиж үлдээж байна. YouTube channel: Sogoo’s podcast 

9. Ч. Болд "ХХ зууны Монголчууд" ном 

Бид нэртэй төртэй Монгол улсынхаа төлөө хийсэн ажилтай хамт олон. Сүүлийн үед ‘’ Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан, мяндагтнууд" гэрэл зургийн цомог гарсантай холбоотой нийгэмд том сенсааци тарьсан маш амжилттай яваа төсөл . Сайны хажуугаар саар гэгчээр бидний талаар ойлголтгүй хүмүүст буруу ташаа мэдээлэл өгөх нэр төрд халдсан дайрч давшилсан архив ухсан, хулгайлсан, зөвшөөрөлгүй багийн гишүүдийн зурагнуудыг сошиалд тавьж доромжилсон явдал гарч байна тийм хүмүүстэй бид зохих газарт нь өргөдөл өгч хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Бид ҮТА болон бүх архиваас зураг авч бүтээлд ашиглахдаа зохих ном дүрэмийнх нь дагуу үнэ хөлсийг нь төлөөд авдаг болно. Бидэнд байнга урам зориг өгч байдаг хамтарч ажилладаг бүх хувь албан байгуулага Согоогийн үнэнч уншигчид болон Монгол үндэсний өв соёл түүхийг хүндэлдэг хайрладаг түүхэн гэрэл зураг сонирхогч та бүхэндээ үргэлж баярлаж явдаг шүү! Бидний үүд хаалга хамтарч ажиллая гэсэн хэний ч өмнө үргэлж нээлттэй. Бид зогсохгүй хөдөлмөрлөсөөр байх болно. Миний Монгол эх орон үүрд мандан бадраг! 

 

Хүндэтгэсэн: Согоо


 

 
Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан мяндагтнууд фото альбом
 

Богд ханы нэр Төвдөөр:
Жавзундамбы агваанлувсан чойжинням данзанваанчиг балсамбуу
Монголоор:
Дээд тэнгэрийн оюуны манлай, номын наран, шашныг баригч эрхт сайн тойн .

 

Богд Хаант Монгол Улсын Дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд.

 

Суут богд Эзэн Чингисийн алтан ураг. Батмөнх даян хааны 11 хөвгүүдийн хамгийн отгон нь болох
Ар Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн үр.
Эрдэнэ дайчин чин ван М. Ханддорж.
Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр гаргахгүй
Жагар Төвөдийн орноос ширээний лам залахгүй.

 

Суут Эзэн Чингисийн алтан ураг Сэцэн Хубилай хааны залгамчир. Батмөнх даян хааны 11 хөвгүүдийн хамгийн отгон нь болох Ар Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн үр.
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Гадад хэргийг бүгд захирах яамны сайд
Эрдэнэ дайчин Чин ван Минжиддоржийн Ханддорж.

 

Далай Цэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны сүүлчийн засаг ноён Чингис хааны 28 дахь, Батмөнх даян хааны 14 дахь үеийн Эрдэнэ дайчин чин ван Шадар сайд, Шүүн таслах яамны дэд сайд, дайчин жонон, засаг төрийн жүн ван Намсрайжавын Цогбадрах.

 

Суут Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан Ар
Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе, Халхын Түмэнхэн номун эзэн, Итгэмжит Эетэй эрх дайчин Сайн ноён хан, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн.

 

Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай. Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү.

 

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Цэргийн яамны тэргүүн сайд Далай ван Г. Гомбосүрэн.

 

Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын чойжин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт, ард олноо "Чойжин лам" хэмээн шүтэгдсэн Лувсанхайдав (VIII Богд Жавзандамба хутагтын дүү).

 

Эх cурвалж: Согоо энтертайнмент

Зураг
17 | 18 | 20 цаг