Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа

ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба

Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дагуу өнөөдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүд оролцлоо.

Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн ажиллах нийтлэг журам, бүрэлдэхүүн, Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталлаа.

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны суурь судалгаатай, криминологийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж төлөвлөн явуулах шаардлага байгааг зохицуулах зөвлөлийн дарга хуралдааны үеэр онцолж байлаа. Өнгөрсөн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэд хэдэн суурь судалгааг явуулсан. Энэхүү суурь судалгаанд тулгуурлаж 2021 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг дэвшүүлж байгаа болохыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал:

  1. Хүүхэд багачуудад бага наснаас нь эрх зүйн мэдлэг олгох шат дараалсан арга хэмжээний эхлэл болгон ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий хичээлийг оруулах
  2. Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт олгох
  3. Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар бүр хууль сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах
  4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх
  5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зэрэг уриалгуудыг дэвшүүлж зөвлөлийн гишүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.

 

Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба