Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын акапелла хамтлаг iPhone-ий дуу чимээнүүдийг дуурайж үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сард Өмнөд Солонгосын Maytree нэртэй акапелла хамтлаг Windows системийн дуу чимээнүүдийг хүний хоолойгоор дуурайн аялж, олныг гайхшруулж байв.

Тэгвэл тэд iPhone-ий дуу чимээнүүдийг мөн ингэж аялснаа өчигдөр буюу Баасан гарагт нийтэд үзүүлсэн байна.

Ингэхдээ тэд утасны дуудлагад ашигладаг төрөл бүрийн хонхнууд, сэрүүлэгний ая, текст мессэж ирэх, явах чимээ, дэлгэц цоожлох чимээ зэргийг хоолойгоор аялж үзүүлжээ.

iPhone-ий дуу чимээнүүдийг хоолойгоор аялж үзүүлсэн нь:

Windows системийн дуу чимээнүүдийг хоолойгоор аялж үзүүлсэн нь:

 

Эх сурвалж: The Verge