Н.Ринчин-Очир:

Үг хүрэхгүй орон зайд тэнгэрийн хэл эхэлдэг


Хүн бүрд урлагийг ойртуулах зорилго бүхий урлагийн булангаараа энэ удаа зураач Н.Ринчин-Очирын "Тэнгэрийн хэл" бие даасан үзэсгэлэнг онцолж байна.

Түүний бүтээлүүд тэнгэр, газрын дундах оршихуйн нууцыг бэлгэдлээр дамжуулан тайлахын сацуу, үзэгчийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайх орон зайд аваачдагаараа онцлог.

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой 🔉
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

Зураач Н.Ринчин-Очир


Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн, уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан.
"Мөнгөн мод 2025" наадмын "Дvрслэх урлагийн шилдэг бvтээл"-ийн эзэн

Зураачийн товч тайлбарыг хүргэв. Дараагийн хуудаснаас илүү томруулж харан өөрийнхөө оюун сэтгэлгээгээр зургийг тайлж уншаарай.
00:00 00:00
ТОМРУУЛЖ ҮЗЭХ ТОВЧ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛАН ХАРНА УУ
Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана. Хүн, амьтан, байгалийн нэгдэл, ахуйн гүн ухааныг домгийн хэлээр хүүрнэнэ.
Зураачийн товч тайлбарыг хүргэв. Дараагийн хуудаснаас илүү томруулж харан өөрийнхөө оюун сэтгэлгээгээр зургийг тайлж уншаарай.
00:00 00:00
ТОМРУУЛЖ ҮЗЭХ ТОВЧ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛАН ХАРНА УУ
Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Байгалийн шороон будгийн арга ажиллагаа нь нүдэнд үл үзэгдэх, зөвхөн мэдрэмжээр хүрч болох нууцын тухай өгүүлнэ.
ТОМРУУЛЖ ҮЗЭХ ТОВЧ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛАН ХАРНА УУ
Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана. Морьдыг салхи, үүл мэтээр дүрсэлсэн нь үзэсгэлэнгийн хамгийн хүчтэй, динамик хэмнэлийг илэрхийлнэ.
Зураачийн тайлбар: Тэнгэр бол хүн төрөлхтний дотоод ухамсар, оршихуйн гүнээс урган гардаг чимээгүй орон зай юм. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн "тэнгэр” орших бөгөөд тэр тэнгэртэйгээ хүн үг хэлнээс ангид мэдрэмж, зөн совин, дотоод ертөнцөөрөө холбогддог. Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд, энэ нь эртний уламжлал, байгальтайгаа харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой юм.

Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN, М.Батчимэг
Үзэсгэлэнгийн мэдээлэл: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, 2026 оны 04 сарын 8-ныг дуустал
Үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн байна.

"Тэнгэрийн хэл бол зүрхний хэл юм. Тэнд үг үнэгүйдэж, зөвхөн мэдрэмж л үнэн байдаг"
Та өөрийн дотоод тэнгэрээ мэдрэхэд бэлэн үү?