”Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос утсанд нь ирэхэд дарж орсноор ₮26.3 саяыг алджээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлж байна. 

”Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос линк гар утсанд нь ирсний дагуу, тус линк дээр дарж орсноор 26,370,000 төгрөгийг өөрийн данснаас алдсан гэх дуудлага, мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл, интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.