84 дүгээр сургуулийн урд талын эвдэрхий ус зайлуулах шугамыг шинэчилж дуусжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 84 дүгээр сургуулийн урд талын ус зайлуулах шугам хоолойг тастсан байсныг засварлаж дуусжээ.
Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлснээр тус байршлын эвдэрсэн ус зайлуулах шугам хоолойг бүрэн сольж, угсарснаас гадна нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн байна.
Уг шугамыг барилга барих гэж байгаа компани тасалсан бөгөөд гарсан зардлыг нөхөн төлүүлэх аж.
Засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад ажлын үр дүнг танилцуулав.
Одоо Сэлбэ голын дагуу 1.3 сая м.куб эзлэхүүн бүхий таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд энэ онд нийт 32 байршлын 43,000м.куб үерийн хамгаалалтын далан сувгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
