УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нарагийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх дэд хорооны хурал хойшлов
12:22 2026/04/07
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Наратай холбоотой гомдлыг хэлэлцэх Ёс зүйн дэд хорооны хурал ирц хүрээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Тус дэд хорооны дарга Б.Хэрлэн бөгөөд О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Номин, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын найман гишүүнтэй юм.
10:32 2026/04/07
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал өнөөдөр 10:00 цагт товлогджээ. Энэ удаагийн хурлаа тус дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх юм байна.
Энэ дунд УИХ-ын гишүүн М.Нарантуяа Наратай холбоотой 48 өргөдөл гомдол байгаа аж.
Энэ талаар М.Нарантуяа Нара "Намайг олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжилж нэр төр, алдар хүндэд халдсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан, өсвөр насны залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн, УИХ-ын гишүүний нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан зэрэг агуулгатай гомдлууд ирсэн байна. Эдгээр 48 гомдлыг өөр өөр хүмүүс ирүүлсэн боловч үг үсэг, цэг, таслал нь яг ижилхэн байгаа юм. Тэгэхээр троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна" хэмээв.
12:22 2026/04/07
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Наратай холбоотой гомдлыг хэлэлцэх Ёс зүйн дэд хорооны хурал ирц хүрээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Тус дэд хорооны дарга Б.Хэрлэн бөгөөд О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Номин, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын найман гишүүнтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
