УОК-оос ар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр болоод буй.
Энэ үед нийслэлийн хэмжээнд арван төрлийн байгууллага ажиллахаар зөвшөөрөгдсөн юм. Үүнд,
Дээрх газруудын ажилчид нийтийн тээврээр ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ингэхдээ ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах юм.
Тодруулбал, “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед зөвхөн онцгой обьёкт, төрийн зайлшгүй үйл ажиллагаа явуулах үйлдвэр үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцоно. Давхар хяналт явна гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь QR кодтой холбоотой олон асуудал гарсан.
Мөн энэ үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатар руу, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу зорчихгүй. Орон нутагт бол хатуу хөл хорио тогтоогоогүй ч зөвхөн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ" хэмээн Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 3-нд хийсэн УОК-ын мэдээллийн үеэр хэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!