Хоёрдугаар сарын 6-ны өдөр/маргааш/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд зөвхөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг авахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан СБД-т байрлаж буй шинжилгээ авах гурван цэг/3, 31, 58 дугаар сургууль дээр байрлаж буй/-ийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 7-ны өдрийг хүртэл орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авахгүй юм байна.
Уул уурхайн ААН-үүд өнөөдрийн дотор СБД-ийн Эрүүл мэндийн төвтэй гэрээгээ байгуулж, хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!