ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нийт халдвар авсан хүмүүсийн 13 хувь нь хүүхэд байгаа гэх мэдээлэл байна. Нийт хэчнээн хүүхэд халдвар авсан бэ, насны ангиллаар нь тодруулж хэлж өгөхгүй юу?
А.Амбасэлмаа: -Коронавирусийн халдвараар ихэвчлэн насанд хүрэгчид, өндөр насны хүмүүс өвчилсөн байна.
Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд 20 хүртэлх насны 71 хүн байгаа бөгөөд түүнээс 6 нь 0-9 насны хүүхэд юм.
Түүнчлэн,
-Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Олон нийтийн сүлжээгээр тархаад буй эдгэрсэн хүмүүсийн бие тэнхрэхгүй байгаа гэх мэдээлэлд тайлбар хэлэхгүй юу?
Д.Нарангэрэл: - Коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсэн хүмүүст 14 хоног болон зургаан сарын дараа тандалт судалгаа хийж буй. Эдгэрсэн хүмүүс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ хяналтад байгаа.
Олон улсын судалгаагаар коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсний дараа зургаан сарын хугацаанд 15-20 хувь, зарим тохиолдолд 30 хүртэлх хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, амархан ядрах, нойргүйдэх, хэт унтамхай болох, үс унах, хумс хугарах шинж тэмдгүүд илэрч байгаа гэсэн дүн бий.
Гэхдээ энэ шинж тэмдгүүд илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Тус эмчилгээнд сэтгэл засах, дархлаа дэмжих, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн засах зэрэг энгийн арга хэрэглэх нь зүйтэй.
Дээрх шинж тэмдгүүд халдвар аваад эдгэрсэн хүн бүрд илрэхгүй. Ялангуяа хүнд хэлбэрээр өвчилсөн эсвэл өндөр настай хүмүүст толгой нь өвдөх, мартамхай болох шинж тэмдэг ажиглагдаж байгаа гэх мэдээлэл бий.
Гол нь тухайн шинж тэмдгүүд богино хугацаанд буюу 7, 21 хоног, хамгийн дээд тал нь зургаан сар үргэлжилж буй. Энэ тал дээр манай эрдэмтэд тандалт, судалгаа хийж байгаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!