Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлааг дэмжигч эрүүл хүнс! Дэлхийн бүх хүмүүст хайртай бүхнийхээ төлөө САРЛАГИЙН ШАР ТОСыг хэрэглэхийг уриалж байна

ikon.mn
2021 оны 2 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Сарлагийн шар тос нь бүрэн органик, өвөрмөц, ховор,үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Сарлаг үхэр нь Монгол улсын Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруудын далайн төвшнөөс 2000 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг. Сарлаг нь хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгальд бэлчээрлэн 80гаруй нэр төрлийн өвс ургамлаар хооллодог. Байгалийн өвс ургамлын 50 хүртэлх хувь нь эмийн ургамал гэдэг. Өнөөдөр дэлхийд Монгол улс, БНХАУ (Өвөр Монгол, Төвд) гэсэн 2 улс нийт 20 орчим сая толгой сарлаг үхэртэй. Энэ нь дэлхий дээр байгаа нийт үхрийн ердөө 1.5 хувь юм. Нөгөө талаас сарлагийн үнээнээс өдөрт 2 удаагийн саалтаар дунджаар нийт 2.5 литр сүү гардаг ба 1 тонн сарлагийн сүүнээс 40 орчим килограмм шар тос үйлдвэрлэдэг. Иймд сарлагийн шар тос нь 100 хувь органик,өвөрмөц, ховор,үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Сарлагийн Шар Тос нь Дархлааг Төгс Дэмжигч Эрүүл Хүнс

Сарлагийн Шар Тос нь Дархлааг Төгс Дэмжигч Эрүүл Хүнс

Глобал Номадик Продактс ХХК нь Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат сумдад байрлах 3 үйлдвэртээ 200 гаруй малчин өрхөөс өдөрт 6-8тн сарлагийн сүүг зах зээлийн үнээр худалдан авч,үйлдвэрийн технологиор боловсруулан олон улсын чанар, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангасан шар тосыг  үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна. Глобал Номадик Продактс компанийн үйлдвэрлэн борлуулж буй шар тос нь ямар нэгэн хольц байхгүй 100 хувь органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Сарлагийн шар тос нь Энгийн үхрийн шар тостой харьцуулахад нь фосфор, кальци, витамин А,D,E,K、холестрол, байгалийн антиохсидант, омега 3,6,9, ханасан болон ханаагүй тосны хүчил зэргийг 10%-с 4 дахин илүү хэмжээгээр агуулдгаараа ер бусын давуу талтай. Түүнчлэн Сарлагийн шар тос нь эрдэс бодис, шим тэжээл, өөх тос, чухал витаминууд, хүний биед үл орлогдох болон орлогдох ханаагүй тосны хүчлүүд,мөн ханасан тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг ба эдгээр эрдэс бодис,төрөл бүрийн тосны хүчлүүдийн үйлчилгээ нь хүний биеийн үндсэн бүтэц, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангадаг Дархлааг Төгс Дэмжигч Эрүүл Хүнс юм.

Сарлагийн Шар Тосны Гайхамшигтай 10 Ач Тус

1. Сарлагийн Шар Тос нь Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй!
Сарлагийн шар тосон дахь Хүний биед үл орлогдох ханаагүй тосны Линолийн хүчил /омега-3,6/, мөн их хэмжээгээр агуулагддаг Олейны хүчил /Омега-9/, А2/А2 казейн нь хүний тархины ой тогтоох болон сэргээн санах чадварыг дэмжих, тогтворжуулах,судасны хатуурлаас урьдчилан сэргийлж уян хатан байдлын дэмжих зэргээр Альцгеймер(зөнөглөл, тэнэглэл) өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг.

2. Хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Шар тосонд агуулагдах хүчтэй антиоксидантууд нь хэт эсэлдэлтийг бууруулах замаар үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.Мөн шар тосонд агуулагдах олейны зэрэг ханаагүй тосны хүчлүүд нь ходоод, гэдсэнд үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн шарх үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.Иймд үрэвсэл нь шарх,хавдрын үндэс суурь нь болдог учраас ходоод, гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвслээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор шар тосыг тодорхой горимоор хүнсэнд хэрэглэж занших нь тустай гэж эмч судлаачид зөвлөж байна.  

3. Зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг буруулна.
Шар тосонд агуулагдах Стеарины хүчил , ялангуяа “Холбосон линол”- ийн хүчил зэрэг тосны хүчлүүд нь зүрхний үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн судасны уян хатан чанарыг хангах зэргээр зүрх,судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.Мөн хүний бие дэх нян бактерийг устгадаг тул зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

4. Дархлаа, түүнчлэн дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулна.

Шар тосонд агуулагдах Омега-6 тосны хүчил, мөн фенол антиоксидант нь хүний биеийн эд,эсийн дархлааны урвалыг зохицуулах, түүнчлэн дархлааны системийг сайжруулах үйлчилгээтэй.

5. Сарлагийн шар тос нь Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй!
Сарлагийн сүүний шар тос нь Олейны,холбосон-Линолийн(CLA conjugated Linoleic Acid) зэрэг ханаагүй болон ханасан тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг бөгөөд,энэ хүчлүүд болон шим тэжээл,эрдэс бодисууд нь хүний бие дэх илүүдэл инсулинийг хянах,цусан дэх глюкозыг гадагшлуулж инсулины хэмжээг зохицуулах замаар чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг. Зарим хоол, тэжээлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн судлаачид шар тос бол Чихрийн шижин өвчний эм гэж хэлсэн байдаг.

 
 

6. Хоол боловсруулах системийг сайжруулна.
Шар тос нь хоол боловсруулах системийг сэргээж,хоол шингээх үйл явцыг сайжруулдаг.
Шар тосонд ихээр агуулагддаг “Бутир”-ийн зэрэг тосны хүчлүүд нь ходоодны хоол боловсруулах шүүрлийг өдөөж,ходоод гэдсэн дэх нян бактерийг устгаж,хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг байна.

7.Ясны сийрэгжилтийг багасгах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах үйлчилгээтэй.
Шар тосонд агуулагдах ханаагүй тосны хүчил болох Линолийн хүчил, омега-3,6 нь ясны эд,эсийн бодисын солилцоонд нөлөөлөх замаар араг ясны нягтралыг хамгаалах, мөн ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Мөн цэвэршилтийн үеийн хам шинж болох үтрээний хуурайшилт, хатингиширалтанд эмчилгээний ач холбогдолтой, түүнчлэн өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж дааврын ялгаралт болон нийлэгжилтийн үйл ажиллагаанд оролцдог.

8. Шар тос нь ямар нэг харшил үүсгэхгүй. Биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй.

Шар тос нь маш өндөр температурт (250C / 480F) халах чадвартай учир сүүнээс шар тосыг дулааны аргаар үйлдвэрлэх, мөн боловсруулах үед урвалд орж элдэв хортой бодис үүсгэдэггүй,харин эсрэгээр дулааны боловсруулалтын явцад шар тосон дахь сүүний хатуулаг, хорт бодис, холестрин зэрэг нь устаж үгүй болдог.Иймээс шар тосыг хэрэглэснээр хүнд ямар нэг харшил үүсэхгүйгээс гадна, шар тос нь архи, тамхи болон хорт бодисонд хордсон хүний биеийг хоргүйжүүлэн эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

9. Шар тос нь нүүрний арьсыг өнгөлөг болгоно.Нүдний харааг сайжруулна.

Шар тос нь дархлаа, бодисын солилцоо болон хоол боловсруулах системийг дэмжих, хүний биеийг хоргүйжүүлэх зэрэг үйлчилгээтэй талаар дээр тайлбарласан. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг. Тэгвэл шар тосыг тодорхой жороор тогтмол хэрэглэснээр хүний нүүрний арьс гэрэлтэж өнгөлөг, зөөлөн,толигор болдог байна. Нөгөө талаас шар тос нь цусны болон нүдний даралтыг бууруулах үйлчилгээтэйгээс гадна, шар тосонд агуулагддаг А амин дэм нь нүдний харааг сайжруулахад нөлөөлдөг байна.

10.Жин хасахад тусална.

Шар тосонд агуулагдах зарим ханаагүй хүчлүүд нь бодисын солилцоог түргэсгэхээс гадна,хүний биеийн илүүдэл өөх тосыг шатаахыг дэмждэг.Ялангуяа гэдэсний өөхийг хайлуулж жингээ хасахад тусалдаг байна.

Сарлагийн шар тос нь 2015 онд TIME сэтгүүлээс шалгаруулсан “Дэлхийн 50 Шилдэг Эрүүл Хүнсэнд” багтсан байдаг.

Шар тосыг хэрэглэх арга:

  • Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар хоол хүнснээс 2000 калорийн илчлэг авна гэвэл түүний 120 орчим калори нь тосны хүчил байна.
  • Насанд хүрсэн хүний хоногт хүнснээс авах нийт тосны хүчлийн хэмжээ 12 грамм орчим байна.Иймд өдөрт зөвхөн шар тосоор нь бол нэг амны халбага (3-5 грамм)шар тосыг хэрэглэх нь зохистой.
  • Шар тосыг цай болон coffee-нд хийж уух, мах болон хүнсний ногоог хуурах, хуушуур хайрах, арвайн гурил зуурах, гамбир хийх зэргээр болон бусад олон хэлбэрээр шар тосыг хоол хүнсэнд хэрэглэнэ.

 

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.