Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд ₮233.5 саяын орлоготой, 378 толгой малтай, ₮100 саяын харилцах/хадгаламжтай...

З.Санжаа, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдээлэлтэй танилцана уу.

Өөрийн ба гэр бүлийн орлого


УИХ-ын гишүүн болсон жилдээ (2016) орлого нь 75% өссөн. 2016 оноос хойш өөрийн орлого нь буурсан/тогтвортой байна.

Орон сууц, барилга


Нийтийн 1ш орон сууцтай. Үнэлгээ нь 244 сая төгрөг. 2015 оноос хойш орон сууцны тоонд өөрчлөлт ороогүй. 

Тээврийн хэрэгсэл


Жийп болон туулах чадвар өндөр Toyota Highlander автомашинтай. Үнэлгээ нь 28 сая төгрөг. 2015 оноос хойш автомашины тоонд өөрчлөлт ороогүй.

Мал аж ахуй


Нийт 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 378 толгой мал сүрэгтэй.

мал 2015 2016 2017 2018 2019
хонь 53 60 80 110 124
ямаа 74 80 110 140 163
адуу 4 4 10 15 17
үхэр 42 45 50 60 69
хурдан удмын адуу 2 2 5 5 5
Үнэлгээ /мянган төгрөг/ 44,860 43,650 61,200 80,100 100,460

Хадгаламж, харилцах, бэлэн мөнгө

100 сая 630 мянган төгрөгийн хадгаламж/харилцахтай.


Үнэт эдлэл


~61 саяын үнэ бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй.

Компанид оруулсан хөрөнгө оруулалт


ААН 2015 2016 2017 2018 2019
Бэст дриллинг ХХК 25% - - - -
Херо студи ХХК
Херо Энтертэйнмент Групп ХХК
25% 25% 25% 50% 50%
Хүлэг контент ХХК - 100% 100% 100% 100%

Эрх, патент, тусгай зөвшөөрөл


2ш эрхтэй. 2015 оноос хойш тоонд өөрчлөлт ороогүй.

Авлагагүй, зээлгүй, газаргүй хүн байна.