2021/03/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.45₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-19°
B30
УЛААНБААТАР
|
-15°
B30
УЛААНБААТАР
|
-12°
17:00
S32
-4°
18:00
S32
-5°
19:00
S31
-8°
20:00
S31
-9°
21:00
S31
-10°
22:00
S31
-10°
23:00
S31
-11°
00:00
S31
-11°
01:00
S31
-11°
02:00
S31
-11°
03:00
S31
-12°
04:00
S31
-12°

Ө.Шижир: Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж харж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Тамгын газрын дарга Ө.Шижир асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улс шүүхийн хараат бус байдал, авлигын индексээр дэлхийд 100-гаас хойш байранд орж байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ гэдэг дээр  авлигын эсрэг хууль нөлөөлж байгаа юу, хоорондоо холбоотой юу гэдгийг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь байтугай уншиж үзээгүй хаасан.

Хамтраад нэгтгээд хэлэлцье, манайд бас давуу талтай юмнууд байна гэсэн. Буруу харж суучихаад кноп дарсан. Өнөөдрийн ярьж байгаа энэ зүйлүүд Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш гурван жилийн дотор болсон зүйлүүд биш. Гучин жилийн үйл явц. 30 жилийн дараа нөхцөл байдал ийм болчихоод байна. Нэг хүнээс хараат байсан бол энэ бүхэн өөрчлөгдөх байсан. Нэг хүнээс томилгоо шууд хамааралтай байсан бол алга урвуулахын дотор өөрчлөгдөх байх. Харамсалтай нь тийм биш.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших бүх шүүгчийг хараат гэж хэлж байгаа юм уу? Статистик харвал Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед томилогдсон шүүгч нар харьцангуй бага байгаа. Түүнээс өмнө томилогдсон шүүгч нарыг Ерөнхийлөгчийн хараа хяналтад байна гэж үзэж байгаа юм уу? Тэгвэл өнгөрсөн 30 жилийг бид юу гэж дүгнэх юм бэ?

Ирээдүйн 30 жилийг яаж харах юм бэ? Ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийг хамтраад засъя гэж шаардлага хүргүүлснийг та нар бүгд мэдэж байгаа.

Шүүхийн тогтолцоог бүгд шүүмжилдэг. Монголд улс төржье гэвэл олон сэдэв  байна. Ерөнхийлөгч тэгэхгүй гэдэг байдлаар хандаж байна. Удаа дараа санал болгосон хуулийг ядаж нэгтгээд хэлэлцье гэсэн ч хүлээж аваагүй. Шүүхийн тухай хууль батлагдсан өдөр юу болов, түүнээс хойш 14 хоногийн дотор юу болов? 
Жирийн иргэн нэг адуу хулгайлахад хоёр жилийн ял авдаг байхад албан тушаалын гэмт хэрэгтнүүд эхлээд ял авдаг ч дараа нь суллагддаг боллоо.

Шүүхийн тухай хууль батлагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор юу болсон бэ? Шударга ёсыг энэ танхимаас эхлүүлэх гэж байгаа юм бол нэгнийхээ явуулсан цаасыг бүтэн унш л даа” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=121329683194389

 

x