Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ

Р.Оюун, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохоор МАН-ын бүлгээс дэмжжээ. Уг асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм байна. 

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар өнгөрсөн оны долдугаар сард томилогдсоноос хойш хагас жилийн дараа шинэ даргыг нь томилохоор хэлэлцэж байна. 

Б.Батдаваа нь санхүүгийн шинжээч мэргэжилтэй бөгөөд Монголбанканд 2007 оноос хойш ажиллажээ.

Боловсролын байдал: 

  • 2002-2007 он - Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
  • 2011-2012 он - Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
  • 2019 оны 9-р сар - Chartered Financial Analyst (CFA) Charterholder

Ажлын туршлага: 

  • 2007-2008 он - Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2008-2011 он - Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
  • 2011-2013 он - Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
  • 2013-2016 он - Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
  • 2016-2016 он - Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2016-2017 он - Монголбанк, Зах зээлийн газрын захирал 
  • 2019 оноос - Монголбанк, Судалгаа, статистикийн газрын захирлаар тус тус ажиллаж иржээ.