Багануур дүүргийн нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайн үйл ажиллагааг өнөөдөр нээсэн байна
Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой комиссоос нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өнөөдрөөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар болжээ.
Харин 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон байна.
Цаашид коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх тухай Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хуудсаар мэдээлжээ.
Тус дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч тархалтыг зогсоосон байна.
Засаг даргын захирамж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
