Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл рүү карго нислэг хийхэд 2 хоног үлдлээ. ШУУДАНГАА АМЖИЖ ИЛГЭЭГЭЭРЭЙ!

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

МИАТ компани "Монгол Шуудан" ХК-ийн хүсэлтээр 01 сарын 22-нд Сөүл рүү ачааны нислэг гаргахаар боллоо.  СӨҮЛ рүү карго нислэг үйлдэхээр төлөвлөсөнтэй холбоотой “Монгол шуудан” ХК  нь  Бүгд Найрамдах Солонгос улс руу  бүх төрлийн шуудан хүлээн авна. Канад, Япон, Америк, Герман, Англи, Орос, Гонгконг, Франц, Нидерланд  улсууд руу Солонгос улсаар дамжин явах бөгөөд зөвхөн EMS буухиа шуудан хүлээн авч байна.

COVID-19 цар тахлаас үүдэн олон улсын нислэгүүд ихээр цуцлагдан Дэлхий даяар шуудангийн үйл ажиллагаа доголдож байгаа хэдий ч “Монгол Шуудан” ХК нь УОК-оос зохион байгуулж буй тусгай үүргийн нислэг болон карго нислэгүүдийг бүрэн ашиглаж, агаарын тээвэр хүлээн авч буй орнуудын шуудангийн байгууллагатай хамтран ажиллан нийт 24 удаагийн нислэгээр давхардсан тоогоор 190 гаруй улс руу шуудан илгээгээд байна. Үнэ болон салбарын байршил, тухайн сарын товлогдсон нислэгийн талаарх мэдээллийг  илүү хялбараар “Монгол Шуудан” Facebook пэйж хуудасны ЧАТБОТ-оос Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн 1800-1613 лавлах утаснаас авна уу

Илгээмжийг Нийслэлийн ШҮС-ууд болон ТӨВ ШУУДАН дээр 01 сарын 20-ны өдрийг дуустал хүлээн  авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид тус аймаг, сумынхаа Монгол Шуудангийн салбаруудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

“Монгол Шуудан” ХК

Холбоо барих утас: 1800-1613

Фэйсбүүк хуудас: Монгол Шуудан /Mongol shuudan/