Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд тоглоомоор нь дамжуулан хэрхэн боловсрол олгох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг орчин үеийн олон судалгаа нотолж байна.  Бага насны хүүхдэд ярианы болон тодорхой ойлголтын чадвар, дадал хөгжөөгүй байдаг тул тоглоомын аргаар сэтгэл хөдлөл, зан төлөвийг нь төлөвшүүлдэг.

Хүүхдийг нас, сэтгэцийн онцлог, сонирхолд нь тохирсон тоглоомоор тоглуулснаар харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болох, бүтээлч сэтгэхүй хөгжих, хэлбэр дүрс, өнгөний мэдрэмж сайжирч орон зайн баримжаа хөгждөг. Мөн нийгэмшиж, өөрийн сэтгэл хөдлөл, хүндрэлтэй байдал, хэрэгцээ, хүсэл мөрөөдлөө илэрхийлж сурах дадалд суралцдаг байна.

 

Бага насны хүүхэд өөртөө үйлчлэх, бусадтай харилцах, асуудлыг шийдэх туршлага хуримтлуулж улмаар олон талаар өөрийгөө таньж, нээдэг. Хүүхдийн бага насны туршлага, хөгжлийн шинж байдал нь түүний ирээдүйн амжилттай суралцах, чанартай амьдрах эх үндэс болдог. Ер нь тоглоомын дүрс хэлбэр, утга санаа нь хүмүүсийн ахуй хөгжил, техникийн дэвшилт, ёс суртахууныг илэрхийлж байх ёстой.

Хүүхдийн тоглоом бол зөвхөн тухайн хүүхдийг баясгах урамшуулах төдий биш, эргэн тойрон байгаа амьдрал, орчин тойрноо сайтар танин мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг анхаараарай.

 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомонд оролцох ёстой

Хүүхдийн хөгжил нь өөрт тохирсон, нөлөө бүхий, хайр бялхсан, тууштай эцэг эхийн хандлага дор сайн хөгждөг. Эдгээр шинж чанарууд нь эцэг эхийн, хүүхэдтэйгээ тоглох тоглоомын үед чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоглож байх явцад тэдний хооронд бий болох харилцан нөлөөлөл нь ирээдүйн хязгааргүй харилцааг хөгжүүлж байдаг. Эцэг эхчүүд энэ боломжийг ашиглан хүүхэдтэйгээ улам дотно харилцааг бий болгох боломжтой.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа гадны ертөнцийг умартан, орчлонг хүүхдийн нүдээр харж, хүүхэд багачуудын хосгүй ертөнцөд түр ч болов саатаад өнгөрөх боломжийг бүрдүүлэн тоглож байхыг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөж байна.

 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы дэглэм тогтоож энэ хугацаанд сургууль цэцэрлэг ажиллахгүйн улмаас хүүхдүүд гэртээ цагийг өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрч байна.  Энэ нөхцөлд хүүхдийнхээ боловсрол мэдлэгт анхаарч хүүхэдтэйгээ цагийг зугаатай бас үр дүнтэй өнгөрөөхөд тань туслах Монгол залуусын оюуны бүтээл болох ARPuzzle тоглоомыг танд санал болгож байна.

Дэвшилтэт AR  технологиор баяжуулснаар Дэлхийн газрын зураг эвлүүлдэг тоглоом нь хүүхдэд Тив далай, ан амьтад, дэлхийн гайхамшиг гэх мэт дэлхийн газарзүйн талаар бүрэн мэдлэгийг Англи, Монгол, Хятад хэлээр таны хүүхдэд маш сонирхолтой байдлаар олгох болно.

Монгол ахуй эвлүүлдэг тоглоом нь гэр барьж сурах, таван хошуу мал, нүүдэлчин ахуй болон монголчуудын уламжлалт зан заншил соёлын талаар мэдлэг олгоно.

Нарны аймаг эвлүүлдэг тоглоом нь гараг эрхсийн бүтэц задаргаа, нарны аймгийн найман гарагийн нэршил онцлог зэрэг одон орны талаар сонирхолтой мэдлэгийг олгоно.

Үлэг гүрвэл эвлүүлдэг тоглоом нь эрт галавын үед манай дэлхий дээр амьдарч байсан аварга биет үлэг гүрвэлүүдийн талаар мэдлэг олгож таны хүүхдийн мөрөөдлийн ертөнцөөр аялуулна.

AR Puzzle нь

  • 3 хэмжээст хөдөлгөөнт дүрслэл
  • Удирдаж явна
  • Өөрийгөө танилцуулж ярина
  • Дуу авиа гаргаж зан төлөвөө илэрхийлнэ
  • Монгол, Англи, Хятад хэлээр ярина
  • Хэмжээ: 88см х 59см
  • Тоо : 88 ширхэг
  • Зориулалт: Шалны puzzle

Ач холбогдол:

  • Хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх чадвар сайжирна
  • Логик сэтгэлгээ хөгжинө
  • Асуудал шийдвэрлэх чадварт суралцана
  • Гарын жижиг булчингууд хөгжинө
  • Хүүхэдтэйгээ хамт эвлүүлж тоглосноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж таны хүүхэд “Тоглонгоо суралцана”
 

Энэхүү тоглоомыг "Аргун групп ХХК" дэвшилтэт AR технологийг ашиглан Монгол ахуй, Дэлхийн газрын зураг, Нарны аймаг, Үлэг гүрвэл гэсэн 4 төрлөөр бүтээж, Англи, Монгол, Хятад гэсэн 3 улсын хэл дээр гаргаж Хятад, Америк, Итали, Герман улсын зах зээлд гарган амжилттай борлуулж байна.

Оюуны бүтээлээрээ дэлхийд өрсөлдөж, чадвараа үнэлүүлж байгаа мундаг залуусаараа бахархаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.