ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia–д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ

A.Жаргал
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ. Тодруулбал,

  • Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
  • Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
  • Нотариатын лавлагаа олгох
  • Тогтоол захирамжийн лавлагаа олгох
  • Цалингийн лавлагаа олгох
  • Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
  • Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
  • Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
  • Акт дүгнэлтийн лавлагаа олгох
  • Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
  • Банк санхүүгийн лавлагаа олгох
  • Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой боллоо.
 

Үүний зэрэгцээ, E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлдэг Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой болсон бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д өнөөдрийн байдлаар 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Иргэн та гэрээсээ гаралгүй орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар аваарай.

Мобайл апп:

Видео заавруудыг эндээс үзнэ үү:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.19] 2021/1/9
Tur medeellee negendee lavlah gej ugch baigaa ni uilchilgee bish. Negent medeelliin baasad ter medeelel baigaa bol hunees lavlah avch ir gej bolohgui. eMongol uchraa olohgui baina. Big data bii bolgo. Analiz hii. Hunees lavlalgaa shaarddagaa boli. Digital shiljiltee oilgodoo.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.60] 2021/1/8
Ийм Цахим Шилжилт рүү шилжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та бүхэнд хүргэх 2 санал байна: 1. Өдөр болгон Ковидын талаарх мэдээлэл Android утасны Notification хэсэгт ирж дуугардаг боловч ороод хараг гэхээр Дэлгэрэнгүй мэдээлэл нь байхгүй алдаа заагаад байна(энэ нилээн удаж байгаа) 2. Нийтийн тээврийн карт цэнэглэдэг г.м өргөн үйлчилгээг бас энэдээ холбож өгмөөр байна. Хөл хорионы үеэр эхэндээ карт цэнэглэдэг хаалттай байснаас иргэд яахаа мэдэхгүй байсан. Оронд нь Hi-Pay гэх апп иргэдэд тулгасан(бодвол нэг даргынх нь мэдлийн АйТи компанийх нь л биз). Зөвхөн ганц үүрэгтэй яах нь мэдэгдэхгүй ийм шахааны апп-уудыг утасан дээр суулгасаар байтал иргэд төөрөлдөх явдал их байна. Тэхээр та бүгд энэ мэт зохицуулалтаа сайн хийгээд иргэдэд сайн сурталчилж бүх сувгаар мэдээлэл хүргэж байхгүй бол иргэд мэдэхгүй байна. Энэ хирээр Цахим шилжилт удаашрана гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.60] 2021/1/8
Явсан газраа QR код уншуулах талаар иргэд бас л мэдээлэлгүй байснаас бас нэг хэсэг самгардсан. Тэгэхээр энэ талыг мэдээллийг MNB болон бүх сувгаар, оновчтой ойлгомжтой, нэгдсэн бодлоготойгоор тогтмол хүргэдэг баймаар байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.60] 2021/1/8
Энэ талын мэдээллийг та бүхэнд хүргэе гээд сайтаар орохоор шууд холбоо барих утас мэдээлэл байхгүй, тэгэхээр саналаа хүргэе гэсэн санаа маань унтарчихаад байна, тэгэхээр та бүхэн иргэдтэйгээ маш нягт харилцаатай баймаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.215] 2021/1/8
Haraal idsen site chin ajillahgui baina, tulbur avaad tag bolchihloo. Uld hudluhiin lavlagaa abah geheer aldaa zaagad bolohgui bna. holbogdoh utas 1111 chin bainga yarij baina. ene asuudlaa shideech ta nar
0 | 0 Хариулах
ШШГЕГ, ШТАрхивт [66.181.166.158] 2021/1/8
Хараал идсэн тендерийн ШШГЕГ-ын тодорхойлолт, ШЕЗ ААлбаны тодорхойлолт зэргийг хурдан цахим болгоч ээ. Ёстой төвөгтэй юм аа. 1 хоног болж байж гардаг байсан одоо бүр хөл хорио гээд 5 хоног болж байж гарч байна ш дээ. Тендер нь ядаж байтал 7хон хоногийн хугацаатай. Энийг хурдан шийд!!!
2 | 0 Хариулах
Зочин [192.82.71.67] 2021/1/8
зөв, тэндэртэй холбоотой бүх тодорхойлолт цахимаар байх ёстой
3 | 0 Хариулах