ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд дахин "байгуулав"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэлээ. 

Эдүгээ Хархорум хотын туурь дээр байх том чулуун яст мэлхийн дээр суурилуулсан тэрхүү хөшөөнд 1220 онд Чингис хаан зарлиг гаргаж энд улсын нийслэлийг байгуулахаар товлосон, Өгэдэй хааны үед хааны их харшийг барьж байгуулсан, 1256 онд Мөнх хааны зарлигаар бурхны шашны 300 тохой өндөр их сүм бариулсан тухай дурдсан ажгуу. Тухайн үед Хархорум хотоор зочилсон олон жуулчид хотын тухай өөр өөрсдийн тэмдэглэлийг тэрлэж үлдээсэн нь буй. Тэдгээрээс хамгийн дэлгэрэнгүй нь Францын ван IX Людовикийн 1253 онд Монгол руу илгээсэн багийг ахалж явсан Гильом Де Рубрук ламын тэмдэглэл гэж үздэг. 

Шинжлэх ухаан, технологийн эрин зуунд хүний төсөөлж чадах бүхнийг бодит болгох боломж бүрдэж байна. Хүн бүрд харж, хүрч, мэдэрч, амталж, үнэрлэж чадаагүйгээс болоод харамсахаас илүүтэйгээр боломжгүй болсон зүйлсийн нэг бол түүх буюу өнгөрсөн юм. Энэ бүгдийн тодорхой хэмжээнд шийдэж чадаж буй технологи бол Virtual Reality /Виртуал Реалити/ юм. 

Энэхүү технологи тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 3D хэмжээст өгөгдлийг үзүүлэх ба зарим контент нь интерактив болж хөгжсөнөөр бидэнд дуртай тоглоомоо илүү бодитоор тоглох боломж олгодог. Бусад 3D үзвэрүүдтэй харьцуулахад VR нь хормын төдийд тэс өөр орчинд очиж, зөвхөн нүдээрээ биш, мөн биеэрээ мэдэрдэг онцлогтой. 

 

Виртуал орчин дах бүтээл нь устах, үгүй хийгдэх боломжгүй учир 1254 оны Хархорум хот ийнхүү үүрд сүндэрлэн хүн бүрд хүрэх боломжтой боллоо. 

Залуучууд Хархорум хотыг Эрдэнэзуу хийдээр л төсөөлдөг. Гэтэл 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрний нийслэл яг ямархуу байсан, тэр үеийн Монгол ахуй ямар байсан гэдгийг төсөөлөх үүднээс Виртуал Хархорум хотыг бүтээн байгуулсан. Энэ бүтээлийг гаднын жуулчид, 10 жилийн хүүхдүүд түүхийг хичээл дээрээ багштайгаа хамт үзэж түүхээ судлах боломжтой болж байна. Виртуал Хархорум төсөл хэрэгжсэнээр түүх соёлоо үүрд хадгалан үлдэх боломжтой боллоо. 

Энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд нийт 20 гаруй хүн, 2 жилийн турш ажилласан. Энэ төслийг хүн хараад тоглоом гэж харахаас илүүтэйгээр яг бодит байдлыг хэрхэн гаргах боломж талаас нь судалгаа хийж гаргасан. Судалгааны хувьд түүхийн судлаач, зураач, архитектур гэх мэт мэргэжлийн түүхч хүмүүс ажилласан.

Хүмүүс www.tuuhsoyol.com руу зочилж, эсвэл ЭНД дарж Виртуал Хархорум хотоор 360 аялал хийх боломжтой. 

Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилготой энэхүү төслийг "Шинжлэх ухаан, технологийн сан" болон "Рио Тинто Монгол"-ын санхүүжилтээр МУИС, "Дижитал Солюшнс" хамтран бүтээжээ. 

ВИДЕО:

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.191] 2021/1/2
Алсын хараа 2050 шинэ нийслэлийг орхоны хөндийд байгуулна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2021/1/2
Mongolchuud bid hiiy buteey geheer hiideggui, oor neg ni hiiher shuumjleed eheldeg khoorkhiidoo Mongolchuud
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.161] 2021/1/1
ene web 3d version Zuwhun MENU-ees bolj oilgomjgvi FAIL bolwoo. Hvmvvs gadaa haalganaas uur um bhgv gj bodood bn shde
4 | 0 Хариулах
Зочин [107.117.168.158] 2021/1/1
Huurhiiduu!
4 | 0 Хариулах
bum aa [202.21.108.142] 2021/1/1
Яагаад ийм чанаргүй юм хийв дээ. МУИС-ийн нэр хүнд гэж байгаа шүү.
2 | 6 Хариулах
Зочин [64.119.19.164] 2020/12/31
Iim zagwariin baishinguudig xyatad umchilduggui ymshuu. Europe barilguud adilxan baidag shg aziin ornuudin deer uyin barilguud yag iim gandan shg l ymnud bailaa.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.27.189] 2021/1/1
orcuud naadhiig chin medehgu shuu de mongolchuudiig buh yumiig anh hiisen yum shig l yarij bichne.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2020/12/31
mongolchud bid harhorumas boditoor dahin bariad juulchdad uzuulvel bolohoor yum shig sanagdaad bgaam bsad ornuud ord harshaa zasaj yanzalaa l bdiin bler
6 | 1 Хариулах
Zochin [202.126.89.182] 2020/12/31
Elbegdorjiig har horum luu heej yavuul 2000 onoos tend ochij amidarna geed bsan
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.40] 2020/12/31
ЯМАРЧ СУДАЛГААГҮЙ ЮМ ХИЙЖЭЭ.
2 | 6 Хариулах
ЗОЧИН [66.181.181.40] 2020/12/31
ЮУН ХЯТАД ХОРООЛОЛ ВЭ. МОНГОЛ СОЁЛ МОНГОЛ АРХИТЕКТУРЫН ЯМАРЧ ҮНЭР АЛГА. МОНГОЛЫГ ХЯТАД БОЛГОХ ГЭЭД БАЙНА УУ. ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЮМ ХИЙДЭГ АРХИТЕКИОР ЗАЛУУЧУУД ЗӨНДИЙ БИЙ ШҮҮ.
3 | 3 Хариулах
Зочин [103.26.194.141] 2020/12/31
dajgui boljee mongoliinhoo tuluu hiisen l baina shuumjleh amarhan demjeed uguh heregtei shu de.tsaana chin hasagstan uls mongoliin tuuhiig bulaah eldev horon arga sedej yum hiij baina harin bid end negdeed monogliinhoo neriig gargah yum hiij l baih heregtei.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.118] 2020/12/31
18 sek-n zuragt animation-g ikon medee bolgoj ntr--- hhahahah
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.81] 2020/12/31
Iim alia yum hiisne virtual ntr gej tenegteh herggui, virtual gej yag yu heleed bgan? VR aar aylj bolhimu? eswel zugeer 3D gedn hudulduggui modeluud hiichhed terige virtual orchin gd bgamu? MUISiihan uneher yum hj chaddgu holduu garud gdgn unen ym bn
4 | 6 Хариулах
Зочин [66.181.161.81] 2020/12/31
Zugeer free minecraft server neegeed mongol huuhed zaluuchuudiga inv hiichih, enenees chine hawi ilvv goyiig hiine
7 | 3 Хариулах
Зочин [122.201.22.184] 2020/12/31
tsagaan herem u
3 | 0 Хариулах