Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: Нийгмийн тэгш бус байдал нь өөрөө шударга бус байдлын хамгийн том жишээ юм

ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Загвар өмсөгч Э.Энхболдтой шударга ёсны талаар ярилцлаа. 

-Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?

-Энэ үгийг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Анх сонсоод аливаа зүйлийг шударгаар хийх нь хамгийн зөв байдаг гэсэн утгыг агуулж байгаа юм болов уу гэж бодсон. 

-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Би хувьдаа өөрөө өөртөө хэр үнэнч вэ гэдгээр шударга ёсыг тодорхойлно гэж үздэг. 

-Та шударга хүн мөн үү?

-Би өөрийгөө шударга эсвэл шударга биш гэж тодорхойлж чадахгүй. Энэ нь өөрийгөө хамгийн муу хүн эсвэл хамгийн сайн гэж хэлж байгаатай агаар нэг зүйл юм. 

Ер нь хүнийг ойр дотныхон, найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс нь тодорхойлбол илүү шударга байх болов уу. Би өөрийгөө зарчимч хүн гэж боддог.  

-Танд тохиолдсон шударга явдлаас ярьж өгнө үү.

-Хүмүүс амьдралынхаа алхам бүрт шударга ёсны хэмжүүртэй нүүр тулж байдаг. Найз нөхөд, ажлын гээд бүх л харилцаа итгэлцэл, шударга ёсны зарчим дээр тогтож байдаг. 

Өнөөгийн нийгмийн тэгш бус байдал нь өөрөө шударга бус байдлын хамгийн том жишээ шүү дээ. Шударга бус зүйл хийж байгаа хүн түүнийгээ мэддэггүй нь хамгийн том аюул байдаг гэж боддог. 

Миний хувьд хүмүүс хоорондоо харилцахдаа жишээ нь, бизнес харилцаанд орохдоо тоглоомын дүрмээ маш сайн ярилцаж тохиролцох ёстой. Түүнийхээ дагуу үүргээ биелүүлээд явахад хэн хэндээ амар байна. Тэгээгүйгээс болж маш олон асуудал, шударга бус байдал, үл ойлголцол бий болдог.