ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг Монголбанк танилцуулж байна. 

Шууд үзэх: 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг хэвээр хадгалах (6%)
  2. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Жилийн инфляц 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж,  дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. КОВИД-19 вирусийн  дотоод тархалт нь эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.

КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж  байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.208] 2020/12/19
бодлогын хүү буурах эсвэл 0 болчхоор зээлийн хүү 0 болчих юм шиг хүмүүсийн тархийг угааснаас энэ асуудал чухал сэдэв болчлоо шүүдээ. үнэндээ хэнч анхаардаггүй байсан. үйлдвэрлэл хөгжсөн улсад бодлогын хүүний өөрчлөлт шууд нөлөө үзүүлэх байх манайх шиг хэрэглэгч гадаад нөхцлөөс шууд хамаардаг улсад бараг хүү өндөр байсан нь төгрөгийн үнэлэмжээ алдахгүй сайн талтай байх.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.156] 2020/12/19
төгрөгөө цаас болгож бгаагаа мэдэж л байлтай, даанч харамсалтай
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.75.132] 2020/12/18
МАНАЙД БОДЛОГЫН ХҮҮ 0 БОЛСОН Ч ЭДИЙН ЗАСАГ ХӨДЛӨХГҮЙ Л ДЭ. ЗЭЭЛ АВААД ЮМ ХИЙЕ ТҮҮХИЙ ЭД НЬ БАЙНА УУ. ХИЛ ХААЛТТАЙ БАЙНА. БОДЛОГЫН ХҮҮГ САР БОЛООД ӨӨРЧЛӨНӨ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ. АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖӨӨГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ УЛС ШҮҮ ДЭ. ИРЭХ ЗУНААС ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭЭР БОДЛОГЫН ХҮҮГ БУУЛГАХ НЬ ЗӨВ БАЙСАН БОЛОВ УУ.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.7] 2020/12/18
Арилжааны банкуудын лобби хүчтэй байна шүү.
2 | 4 Хариулах