Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн төлөөх байгууллагад ШИНЭ ЖИЛИЙН бэлгээ зориулна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 18
Сурталчилгаа
 

Жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллагууд харилцагч нартаа сайн сайхныг хүсэж шинэ жилийн бэлэг илгээдэг билээ. Тэгвэл Юнител групп шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хэв маягаа энэ жил өөрчилж харилцагчдадаа биет бэлэг өгөлгүй дижитал бэлэг илгээхээр боллоо. Дижитал бэлгээр дамжуулан  хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гурван байгууллагад бэлгээ бэлэглэх сонголтыг санал болгож бусдад хайр халамж, аз жаргал түгээх үйлсэд уриалан дуудах юм.  

Доорх гурван байгууллага нь манай улсад цор ганц байдаг, хүүхдийн хөгжил, өсөх ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд юм.

Эдгээр гурван байгууллагад харилцагч нар маань тохижилт болон нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр бэлэг барьж бяцхан хүүхдүүдийг баярлуулах боломжтой. Тухайлбал Хүүхдийн төв сувилалд  унтлагын өрөөний тохижилт, гимнастикийн төвд заалны агааржуулалтын системийг цогцоор нь шийдэх, “Гэгээн Ирээдүй” төвд тархины саажилттай хүүхдэд зориулсан тусгай хэрэгцээт тоног төхөөрөмжийг бэлэглэх боломжтой юм.  

 

Дэлхий дахиныг хамарсан хүнд хэцүү энэ цаг үед нийт хэрэглэгч та  бүхэн ч мөн адил шинэ жилийн баяраар өөрт ирсэн бэлгээ бусдад бэлэглэж хайр халамж, аз жаргалаа хуваалцаарай.  

ЮНИТЕЛ ГРУПП- БЭЛГЭЭ БЭЛЭГЛЭЕ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.