Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 болон 6 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ахуйн гал түймэрт өчигдөр хоёр хүүхэд өртөж амиа алджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 14:27 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж, 30 минут ажиллаж түймрийг унтраажээ.

Гал түймэрт 4 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх