Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний ногоо болон махны үнэ ханш /2020.12.16/

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг болон Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд өнөөдөр шалгалт хийж, хяналт шалгалт хийсэн талаарх мэдээллийг ШӨХТГ-аас өнөөдрийн 12:00 цагийн байдлаар танилцууллаа.

 Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

Хүчит шонхор захад зарагдаж буй махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 6,700 төгрөг болж 600 төгрөгөөр,  үхрийн цул мах 10,500 болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин хонины цул мах 8,000 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн ястай мах доод үнэ 9,000 төгрөг болж 500төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах доод үнэ 6,200 төгрөг болж 200 төгрөг, адууны мах доод үнэ 6,500 төгрөг болж 200 төгрөг, ямааны мах 4,700 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 0.7 тонноор өсөж, 88.6 тонн нийлүүлэгджээ. 

Хүснэгт. Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт /2020.12.16-ны өдрийн 7:30 цагийн байдлаар/

Бүтээгдэхүүний нэр

16-ны өдрийн 07:30 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

 

1

Хонины мах

ястай

6,700-7,300

6,200-6,500

цул

8,000

Үхрийн мах

ястай

9,000-10,500

7,500-8,000

цул

10,500-12,500

Адууны мах, ястай

8,500

6,500

Ямааны мах, ястай

5,800-7,000

4,700-5,200

Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хүчит шонхор, Нарантуул-2 зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 6,700-7,300 төгрөг, хонины цул мах 8,000 төгрөг, үхрийн ястай мах 9,000-10,500 төгрөг, үхрийн цул мах 10,500-12500 төгрөг, адууны мах 8,500 төгрөгийн үнэтэй байна.

Алтан тариан гурил: 

  • Дээдийн дээд гурил 2,000-2,200,
  • Дээд гурил 1,500-1,600,
  • 1-р зэргийн гурил 1,250-1,300,
  • 2-р зэргийн гурил 950 үнэтэй байна. 

Мөн цагаан будаа 2,500-3,500, элсэн чихэр 2,500, Монгол төмс 800-1,000, Монгол лууван 1,500, Монгол сонгино 2,500, Хятад сонгино 1,300-1,500 төгрөгийн үнэтэй байв. 

2. Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Барс-2 зах, Хархорин зах  тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-1, Барс-2 зах, Хархорин, Орхон, Гэгээ захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7,000-8,500 төгрөг, хонины цул мах 8,600-8,800 төгрөг, үхрийн ястай мах 9,500-11,000 төгрөг, үхрийн цул мах 11,000-12,500 төгрөг, адууны мах 8,300-8,500 төгрөгийн үнэтэй байна.

Алтан тариан гурил

  • дээдийн дээд гурил 2,000,
  • дээд гурил 1,300-1,500,
  • 1-р зэргийн гурил 1,200-1,300,
  • 2-р зэргийн гурил 900,

Мөн цагаан будаа 2,500-4,000, элсэн чихэр 2,500, Монгол төмс 800-1,000, Монгол лууван 1,000-1,500, Монгол сонгино 2,500-3,500, Хятад сонгино 1,500-2,500 төгрөгийн үнэтэй байна.

Орхон захад монгол сонгино 3,500 төгрөгөөр зарагдаж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 3,000 төгрөг болгон, зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. 

3. Сүхбаатар дүүрэгт байрлах Миний сүлжээ дэлгүүр, 9 эрдэнэ дэлгүүр, Мянганы уул, Хүсэл, Бэлх, Соёмбо зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Миний сүлжээ дэлгүүр, 9 эрдэнэ дэлгүүр, Мянганы уул, Хүсэл зэрэг зах, худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 6,600-7900, хонины цул мах 8,000-9,400, үхрийн ястай мах 9,500, үхрийн цул мах 12,300, адууны мах 8,500, Алтан тариан дээдийн дээд гурил 2,100, дээд гурил 1,500-1,600, 1-р зэргийн гурил 1,250-1,300, 2-р зэргийн гурил 1,100, цагаан будаа 2,500-3,800, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 750 -1,000, Монгол лууван 1,090-1,800, Монгол сонгино 3,000, Хятад сонгино 1,700-2,000 төгрөгийн үнэтэй байна.

4. Хан-Уул дүүрэгт байрлах Ази фарм, Нахиа эмийн сангууд хяналт шалгалтад хамрагдлаа.

Тус эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 500, гар ариутгагч савалгаа хэмжээнээс хамаарч 1,700-8,120, спирт 1,200 төгрөгийн үнэтэй байна.

5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нобо, Тансаг говь, Хос хун, зэрэг эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа.

Тус эмийн санд нэг удаагийн амны хаалт 300, давуун амны хаалт 1,500, гар ариутгагч савалгаа хэмжээнээс хамаарч 1,500-9,100, спирт савлагаа хэмжээнээс хамаарч 2,300-2,700 төгрөгийн үнэтэй байна.

6. Баянзүрх дүүрэгт байрлах Цэнзээ, Монос зэрэг эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа.

Тус эмийн санд нэг удаагийн амны хаалт 300-350, гар ариутгагч савалгаа хэмжээнээс хамаарч 1,500-23,500 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад спирт 1,600-19,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Онлайн  худалдаагаар бараа бүтээгдэхүүн аваад хохирсон гэх гомдлууд иржээ 

Түүнчлэн “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цагийн байдлаар нийт 100 иргэнээс гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс

  • 115 утсанд 58
  • чат ботод 24
  • дуут шуудангаар 10
  • и баримт аппликэйшнээр 8 гомдол тус тус ирж, 38 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 62 иргэний өргөдөл, гомдол хянан шалгах шатанд байна. 

Ирсэн гомдол мэдээллийг салбараар нь ангилж үзвэл: 

  • Худалдаа үйлчилгээ 20,
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 10,
  • Харилцааны холбоо 22,
  • Контор 6,
  • СӨХ 6,
  • Хөдөлмөр 2
  • Хөдөө аж ахуй 8,
  • Цахилгааны 6,
  • Эрүүл мэнд 2,
  • Түрээс 4,
  • Барилга 2,
  • НӨАТ 2,
  • бусад асуудлаар 10 

Ирсэн дуудлагыг агуулгаар нь үзвэл:

  • Хүнсний барааны үнэ өссөн тухай,
  • Харилцаа холбооны оператор компаниудын үйлчилгээ муу байгаа тухай,
  • Хивэг тэжээлийн үнэ нэмэгдсэн,
  • Онлайн  худалдаагаар бараа бүтээгдэхүүн аваад хохирсон,
  • СӨХ, конторын үйлчилгээтэй холбоотой гомдлууд 

Орхон аймагт өнөөдрийн байдлаар иргэдээс 115 утсаар гомдол ирээгүй ба гар утас, цахим хаягаар нийт зургаан гомдол гаргасныг хүлээн авч, мэдээллийн мөрөөр ажиллан шийдвэрлэж, хариуг өгч ажиллаж байгаа аж. 

Тодруулбал, иргэдээс өндөгний үнэ өндөр, 7-р микрийн дулаан муу байна, 9 эрдэнэ захын хүнс болон ахуйн бараа 100-500 төгрөгөөр өссөн хивэгний үнэ нэмэгдсэн, 4 бэрх хүнсний дэлгүүр махны үнэ нэмсэн, талх, нарийн боовны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн зэрэг мэдээллийн мөрөөр ажиллажээ. 

Дархан-Уул аймаг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бэлтгэл ажлыг хийж байна. Энэ өдөр мөн гомдол ирээгүй бөгөөд худалдаа үйлчилгээний 10 хүнсний дэлгүүрт үнийн судалгаа авч хяналт хийхэд үнэтэй холбоотой зөрчил илрээгүй. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд цар тахлын үеийн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 78-р тогтоолын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж  нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээг тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран тасралтгүй хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна.

Тус аймагт өнөөдрийн 12:00 цагийн байдлаар иргэнээс гомдол мэдээлэл ирээгүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа гаргаж, зөрчлийг газар дээр нь арилгуулан үнэ хөөрөгдөхгүй байх албан санамжийг байршуулан, судалгаа гаргах ажлыг эхлүүлж ажиллажээ.

 

Эх сурвалж: ШӨХТГ