Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

НЗДТГ-ын байр болон Хангарьд ордон смарт хаалгатай болжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч бүхий смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.

Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж,  халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг  хөнгөвчилсөн арга хэмжээ боллоо.  

Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр нь Засаг даргын Тамгын газар байрлаж буй хоёр давхар байр бол 2 дугаар байр нь Хангарьд ордон юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Эх сурвалж: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар