Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын шилдэг аппликейшнууд HUAWEI APP GALLERY-д орлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

(Улаанбаатар, Монгол улс, 12/09/2020) Huawei-ийн албан ёсны платформ болох AppGallery бол дэлхийн хэмжээнд шилдэг 3-т ордог аппликейшн зах зээлийн нэг юм. AppGallery “апп-дэлгүүр” нь анх Хятадын зах зээл дээр 2011 онд танилцуулагдаж байсан бол глобал зах зээлд 2018 оны 4-р сард албан ёсоор нэвтэрсэн юм. AppGallery нь дэлхий даяар 170 гаруй улс / бүс нутагт байдаг бөгөөд сар бүр 470 гаруй сая идэвхтэй хэрэглэгчид Европ, Латин Америк, Ази Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Африк болон бусад бүс нутгаас өргөн хэрэглээний програм, үйлчилгээг авдаг. 

 

AppGallery бол хэрэглэгчид програм татаж авах найдвартай платформ:AppGallery програм нь үндсэн 2 шатлал 4 хамгаалалтын механизмаар шалгасны дараа шинэ аппликейшнуудыг өөрийн App Gallery санд хүлээн авдаг. 

  • Хөгжүүлэгчдийн жинхэнэ нэрийг баталгаажуулах, 
  • Дөрвөн шатлалт хяналтын механизм:  Вирус болон гадны аюултай биетыг илрүүлэгч, хэрэглээний аюулгүй байдлыг тодорхойлогч, нууцлалыг хамгаалах, аппликейшн гарын авлагын хяналт гэсэн  4 хяналтын механизмыг давснаар HUAWEI App Gallery-д ордог. 

ЗА ИНГЭЭД МОНГОЛ УЛСААС МОНГОЛ ИНЖНЕРҮҮДИЙН УР УХААНААР БҮТСЭН ЯМАР АППЛИКЕЙШНУУД ЭНЭХҮҮ ХЯНАЛТЫН ШАЛГУУРААР НЭВТРЭН HUAWEI APP GALLERY-Д ОРЖ ДЭЛХИЙН АПП ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙГААТАЙ ТАНИЛЦАЦГААЯ. 

БАНК САНХҮҮ:

1. Golomt Digital Banking app- Ухаалаг утсаа ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг Смарт Банк аппликэйшн танд олгоно. Банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээг дижитал хэв маягаар авах энгийн хялбар хэрэглээ. 

Үйлчилгээний боломжууд:

Үлдэгдэл, хуулга харах, Бүх төрлийн гүйлгээ хийх, Гар утас, интернэт, кабель, СӨХ, зэрэг хэрэглээний төлбөр төлөх, Нэгж, дата худалдаж авах, Торгууль төлөх, Хадгаламж, Харилцах данс нээх болон хаах, Хадгаламж зарлагатай сунгах, Хадгаламж барьцаалсан зээл авах, Дижитал зээл (онлайн цалингийн зээл), Зээл төлөх, зээл хаах, Дебит карт захиалах (гэрийн хаягаар), Дансны дэвтэр, Захиалгат шилжүүлэг, Карт блоклох, блок гаргах, Картын пин код авах, Кредит картын төлбөр төлөх, Нэвтрэх нэр, нууц үг солих, Холбогдох мэдээлэл шинэчлэх, Дансны эрх тохиргоо

 

2. TDB Online Bank App- Хамгийн онцлог ялгарал бол Банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогц байдлаар ашиглах боломж.

Банк + Даатгал + Үнэт цаас = TDB АПП

Нэмэлт үйлчилгээнүүд болох салбаруудын байршил, TDB pay, мэдээ мэдээлэл, цахим сэтгүүл, брошюр зэрэг банк, санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цахимаар авах боломж. 

TDB АПП-ын ШИНЭ хувилбарыг ашигласнаар Таны өөртөө нээх илүү өөр боломжуудаас дурдвал: Улс хоорондын мөнгөн гуйвуулга Moneygram үйлчилгээ, Хүссэн Даатгалын компаниа сонгон даатгуулах, Гааль, хувь хүний татварын бүх төрлийн төлбөр төлөх боломж, Үнэт цаасны арилжаанд цаг алдалгүй оролцох, Хэрэглээний зээлийн хүсэлт илгээх, Хадгаламж барьцаалсан зээл авах, Хадгаламж нээх, сунгах, Биет карт болон биет бус Виртуал карт захиалах, Карт хүргэлтийн үйлчилгээ, Бүх төрлийн билл төлбөр, Дансныхаа баталгаат тодорхойлолтыг онлайнаар авах, Банкны бүх төрлийн онлайн үйлчилгээ г.м 

Үйлчилгээнд зайнаас бүртгүүлэх: //www.cardcentre.mn/eregister/regCustomer.php холбоосоор хүсэлт илгээснээр лавлагааны эрхтэй TDB online үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. 

 

3. Хас Bank Online Bank App: Банкны бүх үйлчилгээг байгаа газраасаа Цахим банкны тусламжтай авах боломжтой. Хас Банкны харилцагчид Хас Банкны данс хоорондоо шилжүүлэг хийх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хянахад хураамж ШИМТГЭЛГҮЙ байдаг. Цахим банк таны цаг, мөнгийг хэмнэнэ

 

4. Khan Bank: Банкны үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн ХААН Банкны аппликэйшн ч мөн HuaweiAppGallery-д нэгдсэн. 

  • Данс: Харилцах, Хадгаламжийн, Зээлийн дансны мэдээлэл авах, Харилцах, Хугацаатай болон Хугацаагүй хадгаламжийн данс шинээр нээх
  • Гүйлгээ: Өөрийн данс хооронд, ХААН Банкны данс хооронд, бусад банк хоорондох гүйлгээ, картын гүйлгээ, зээлийн төлбөр төлөлт хийх, Тогтмол хийдэг гүйлгээгээ загвар болгон хадгалах
  • Карт: Дебит, Кредит картынхаа мэдээллийг харах, төлөв өөрчлөх, Дебит карт шинээр захиалах, нөхөн авах, сунгах, хүссэн газартаа хүргүүлэх, Кредит картын төлбөр төлөх
  • Төлбөр: Хэрэглээний, гаалийн, татварын төлбөр төлөх, Харилцагч танд ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх
  • Зээл: Цалингийн зээл авах, Зээлийн үлдэгдэл, зээлжих эрхийн мэдээлэл харах, Хадгаламж барьцаалсан зээл авах, Зээлийн хүсэлт илгээх, Зээл төлөх, хаах
  • Бусад: Банканд бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаараа өөрчлөх, Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг солих гэх мэт өргөн хүрээтэй юм.
 

5. SocialPay Digital Wallet app: 

  • Шимтгэлгүй шилжүүлэг - Утасны дугаар, имэйл хаяг, Facebook болон GPS байршлаар хаанаас ч, хурдан, хялбар аргаар мөнгө илгээх/нэхэмжлэх 
  • Виртуал карт – олон улсын эрхтэй Mastercard болон UnionPay сүлжээний картуудыг  аппликэйшнаасаа шууд идэвхжүүлэн, дэлгүүр болон онлайн худалдааны сайтуудаас худалдан авалт хийх 
  • Олон улсад төлбөр тооцоо хийх - SocialPay дээрээ холбосон UnionPay картын QR/Barcode ашиглан дэлхийн 50 гаруй улс орнуудад SocialPay хэтэвчээ уншуулан төлбөр тооцоо хийх 
  • Дэлгүүр дэх худалдан авалт – бүх банкны картаа SocialPay-д холбон, Монгол дахь худалдаа, үйлчилгээний байгууллагууд дээр QR код уншуулан төлбөр тооцоо хийх
  • Хүүхдийн SocialPay - The Color карт ашигладаг 7-17 насны харилцагч нарт зориулсан хүүхдийн санхүүгийн хэрэгцээг зохицуулах SocialPay үйлчилгээ

6. MONPAY- Монгол Улс даяар ашиглах үндэсний төлбөрийн шийдэл MonPay-тэй болсноор, хурдан, хялбар, аюулгүй санхүүгийн найдвартай үйлчилгээг авах боломжтой. 

  • MonPay Market* – хэрэглэгч танд өөрийн онлайн дэлгүүрээ нээх боломжийг MonPay Market цэс олгоно. 
  • МИНИ АПП – Уг цэсэнд хоол хүнс, хувцас, ном, кино жүжиг үзвэрийн тасалбар, галт тэрэгний тасалбар захиалга, олон улсын тоглоом цэнэглэлт гээд хүн бүрийн амьдралын хэв маяг, өдөр тутмын хэрэглээ багтсан. 
  • QR –Хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд гээд хаана ч Та MonPay апликейшнаар QR кодыг уншуулж, үйлчилгээний төлбөр төлөх боломжтой. 
  • Урамшуулал – Өдөр бүрийн хэрэглээгээ хялбарчилж, үндэсний төлбөрийн шийдлээр өөртөө бас бусдад асар өргөн боломжийг атгуулж чаддаг MonPay хэрэглэгчдэд зориулсан цаг үеийн урамшууллууд хэзээ ч дуусахгүй. Тухайлбал, яг одоо MonPay-ээр хийсэн худалдан авалтын үнийн дүн нэмэгдэхийн хэрээр урамшуулал олгодог LEVEL UP урамшуулалтай байна. Хэрвээ таны худалдан авалт 50’000 төгрөг хүрэхэд 5000 төгрөгийн ваучер, 100’000 төгрөг хүрэхэд дахин 5000 төгрөгийн ваучер олгох юм. Тэрхүү ваучераар та МИНИ апп цэсээс хүссэн үйлчилгээгээ авах боломжтой. Харин та Мобикомын хэрэглэгч бол худалдан авалт 20’000 хүрэхэд 6GB дата эрх олгоно. 
  • Данс цэнэглэлт – ЦЭНЭГЛЭХ цэсээр MonPay дансаа банкны данснаасаа шууд цэнэглэх боломжтой. Боломж бүгдийг нэг дор цогцлоосон MonPay үйлчилгээг Монгол орны хаанаас ч, аль ч операторын дугаартай хүн ашиглаж чадна. 

7. PASS.MN: Та энэхүү aппликэйшнийг гар утсандаа татаж суулган ХААН Банкны картуудаа холбосноор төлбөр тооцоогоо хамгийн хурдан шуурхай хийх боломжтой. 

  • ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулаад л тооцоогоо хийнэ. 
  • Гар утсаа зайнаас уншуулах тул хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй.
  • Олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан өндөр нууцлалтай.
  • Pass аппликэйшнээр төлбөр тооцоо хүлээн авдаг 10,000 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай.

8. HI-PAY: Энэхүү аппликейшнээр дамжуулж та өөрийн бүх төлбөрийн картаа утсандаа хадгалж, хүссэн газраа хүссэн үедээ бүх төлбөр тооцоогоо өөрийн гар утсаараа хийх боломжтой болно. Олон улсын картын төлбөр тооцооны PCI DSS 3.2.1 стандартыг хангасан, аюулгүй байдлын бүрэн баталгаат Hi-Pay Digital хэтэвчийг ашиглан та өөрийн бүх төлбөрийн картаа утсандаа аюулгүй хадгалах боломжтой. U Money картаа утаснаасаа цэнэглэх, Автоматаар И Баримтуудаа бүртгүүлэх боломжуудыг олгодог. 

9. POCKET.MN:  Pocket аппликейшн нь цахим зээл, төлбөр тооцооны цогц үйлчилгээ бүхий хиймэл оюун ухааны технологид суурилсан финтек аппликейшн юм. Pocket аппликейшн нь 2020.01.20-нд зах зээлд нэвтэрснээс хойш шилдэг финтек аппликейшнуудын нэг болон үйл ажиллагаагаа тасралтгүй, найдвартай хэрэглэгчид хүргэсээр байна. 

  • Зээл: Бэлэн мөнгөний зээл, Худалдан авалтын зээл, Оюутны зээл , ₮20,000 - ₮10,000,000 хүртэлх зээлийн эрх,1% хүртэлх шимтгэлийн хувь
  • Төлбөр тооцоо: Төлбөр төлөх
  • Шилжүүлэг хийх : Pocket хооронд, Банк хооронд
  • Qpay үйлчилгээний төлбөр төлөх (QR код-р)
  • Бусад: Купон, Чат, Дугтуй, Нэхэмжлэл, Төлбөр, тооцоо хуваах зэрэг үйлчилгээнүүд багтсан. 

ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН IPTV АППЛИКЕЙШНУУД:

10. MOBICOM APP- Нийт 20 гаруй Мобикомын үйлчилгээг нэг дороос хамгийн хурдан, хамгийн хялбар авах боломжтой. Мобиком аппыг хэрэглэснээр: 

  • Хэрэглээний төлбөр, өрхийн интернет, MNP75 болон VOO үйлчилгээний төлбөрийг хамгийн хурдан бөгөөд хялбар төлөх, олон төрлийн нэгжийн сонголтоос сонгон дансаа цэнэглэх, өөрийн хэрэглээнд тохирсон дата багц худалдан авч үлдэгдлээ хянах, cүүлийн нэг сарын хугацаанд хийсэн худалдан авалт, төлбөр төлөлтийн НӨАТ-ын баримтуудаа харах, өөрийн дугаар дээр зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой гар утасны зээлийн шалгуураа шалгах, зээлийн мэдээллээ харах, НӨАТ-ын авто бүртгэлийн үйлчилгээнд хамрагдах, өөрийн регистрийн дугаар дээр бүртгэлтэй дугааруудын хэрэглээг нэг дор хянах, БОЛОМЖ цэсэнд байрших олон төрлийн урамшуулал, тэмцээн уралдаанд хамрагдаж бэлэг хүртэх, Мобикомын хэрэглэгч өөрийн хүссэн газраас, хүссэн цагтаа дата үлдэгдэлтэй эсэхээс үл хамааран Мобиком апликейшнаар зочлон үйлчилгээ авах зэрэг боломжтой.

11. UNITEL APP- Энэ бол Монголын хамгийн олон хэрэглэгчтэй апп-уудын нэг. Яг одоо таны гар утсан дээр байж ч мэднэ. Хэрэв та Юнител, Юнивишн, Гэр интернэт, IP77 зэрэг үйлчилгээнүүдээс аль нэгийг нь ашигладаг л бол энэ апп танд гарцаагүй тус болно. Яаж тус болох вэ гэж үү?  

  • Хэрэглээгээ шалгах, Дата багц авах, Нэгж авах, бэлэглэх, зээлэх, Өөрийн болон бусдын төлбөрийг төлөх, НӨАТ-ын баримтаа авах, автоматаар бүртгүүлэх, Төлбөрийн нэхэмжлэх харах, QPay, SocialPay, Картаар төлбөрөө төлөх, Зөвхөн танд зориулсан урамшууллуудыг авах, U-Point оноогоо зарцуулах, Нэмэлт үйлчилгээ тохируулах, Юнител Группийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах, Салбарын байршил харах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой
 

 

12. VOO- Сардаа нэг удаа төлөөд тухайн багцад дагалдах бүх контент болон ТВ сувгийг хязгааргүй үзэх боломжтой VOO үйлчилгээгээ утсандаа татан авч ашиглаарай. Хэрэв сонирхож үзэхийг хүсвэл FREE HD багц ашиглан туршиж үзэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь та утсаараа дамжуулаад телевизийн сувгууд, гадаадын алдарт HBO, Cinemax зэрэг кино сувгууд, кино контентуудын хамт үзэх боломжтойгоос гадна 96 цаг хүртэл ухраах, нөхөж үзээрэй. Яг одоо VOO аппликейшнээ татаж контентын ертөнцөөр аялаарай. 

13. Look TV- ХАА Ч ЦУГ байх LookTV апп танд контентын эрх чөлөөг мэдрүүлнэ. Үргэлж шинэ, шилдэг кино контентыг сорчлон түүвэрлэж, эх хэл дээрээ дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэдэг нь уг апп-ийн нэг онцлог. LookTV нь Видео сан, Багцууд, ТВ гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Мөн та ТВ хэсгээс дотоодын болон гадаадын телевизийн сувгуудын шууд дамжуулалтыг хүлээн авч үзээрэй. Уг апп нь бүх төрлийн ухаалаг төхөөрөмжийг дэмждэг тул олон улсаас ч ашиглах боломжтой. Түүнчлэн та гэртээ Юнивишнтэй бол LookTV-тэйгээ холбоод, гар утсаараа зурагтаа үзээрэй.

 

14. CallPro: КоллПро ХХК нь 2014 оноос хойш харилцаа холбооны салбарт байгууллагуудад зориулсан олон төрлийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг үзүүлсээр ирсэн. CallPro App нь CallPro үйлчилгээний харилцагч байгууллагуудын ажилтнуудад зориулсан: Гэрээс ажиллаж буй ажилтнуудад эрэлттэй, Гар утсандаа байгууллагынхаа дуудлагыг хүлээн авах, Байгууллагынхаа дугаараар гадагш дуудлага хийх, Байгууллага дотроо үнэгүй видео/аудио дуудлага хийх, Дуудлага шилжүүлэх, Байгууллагын нэгдсэн утасны дэвтэр ашиглах, Тухайн байгууллагын сонгосон үйлчилгээний багцаас хамааран ярианы бичлэг хадгалах, дуудлагын тайлан статистик боловсруулах модулиуд мөн дэмжигдэнэ.

Онцлог: Дэлхийн аль ч өнцгөөс ашиглах боломжтой, апп хаалттай үед ч дуудлага хүлээн авах боломжтой, Монгол хэл дээр HD чанартайгаар ашиглах, КоллПро техник дэмжлэг авах нэмэлт цэс, Wi-Fi болон мобайл датагаар ашиглана.

УРЛАГ, СПОРТ ЭНТЕРТАЙНМЕНТ АППУУД:

15. JIG JUG- Монголын анхны цогц Лайв-Стриминг платформ болох JigJug апп бол контент бүтээгчдийн орон зай юм. Энэ нь анхлан сонирхогчоос авахуулаад мэргэжлийн түвшинд хүртэлх бүх хүнд зориулсан нээлттэй талбар билээ.Та JigJug апп-ийг татаж, олон дагагчтай хүмүүсийн сонирхолтой контентуудыг лайваар үзэхийн зэрэгцээ өөрөө ч гэсэн лайв хийж, ур чадвар, хоббигоо олонд хүнд хүргэх боломжтой. Үүгээр ч зогсохгүй, контентоо төлбөртэйгөөр байршуулж, авьяасаараа мөнгө олж болно гээд бод доо. JigJug-д нэгдээд, Найзуудтай бол, Контент бүтээ, Мөнгө ол. 

 

16. M PLUS- Хөл хорионы үеэр таны оюуны дархлааг 'суга' дэмжих чадалтай цахим ном, аудио ном, подкастын Мplus апп Huawei App Gallery-д нэгдсэн. Цэнэг үйлчилгээнээс 2 цахим, 1 аудио номоо сонгон 30 хоногийн турш ердөө 4,900 төгрөгөөр ашиглах боломжтой. Монгол хэл дээрх мянга мянган подкастуудыг нэг дороос хүлээн авах хязгааргүй боломж таныг хүлээж байна. 

17. M PLUS MUSIC- Та M+ Music апплейкшинээ үнэгүй татаж суулгаад, бүх цаг үеийн Монголын шилдэг уран бүтээлчдийн бүх дууг албан ёсны эрхтэйгээр сонсох ба бүх сонсогчдын сонирхлыг хамарсан “Хөгжмийн сан”-гаас өөрийн сонирхлын бүх дуугаа сонсоорой. Хамгийн чухал нэг зүйл бол оффлайн хэрэглээ буюу цаг үе, орон зай, интернет холболтыг үл хамааран хаана ч, хэзээ ч та хүссэн үедээ ямар ч асуудалгүй хүссэн дуугаа сонсох боломжтой.

18. WORLD PLUS: WorldPlus нь олон улсад нээлтээ хийсэн цахим сэтгүүлийн апп бөгөөд Forbes Mongolia, Inc, The Fast Company, New York Magazine, The Guardian Weekly, Harper’s Bazaar, Maxim, Cosmopolitan зэрэг дэлхийн хийгээд дотоодын шилдэг сэтгүүлүүдийг бүрэн интерактив хэлбэрээр үзэх, унших боломжийг олгож буйгаараа онцлог. Сэтгүүлээ утсандаа татаж авснаар хүссэн газраа, хүссэн цагтаа интернэтийн холболт шаардахгүйгээр унших давуу талтай. Мөн шинэ хэрэглэгчиддээ урамшуулал болгон эхний 1 сар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ашиглах эрх бэлэглэж байгаа юм. 

 

19. ONEFIT: Өдөр бүр шинэ хөдөлгөөн хийж, өөрийн биед таарсан фитнес болон спортын төрлийг олох боломжийг танд олгоно. Хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. Дээрх бүх төрлийн спорт, фитнесийн үйлчилгээг зөвхөн нэг гишүүнчлэлээр танд санал болгож байна. Та хүсвэл хэдийд ч гишүүнчлэлээ түр зогсоох боломжтой. ONEFIT аппликейшнд дараах үйлчилгээний байгууллагууд багтсан. Бодибилдинг, Усанд сэлэлт, Иог/Пилатис, Бокс & Холимог тулаан, Балет/ Бүжиг/Аэробик, Гоо сайхан, Хоол тэжээл, Хүүхдийн фитнес зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог. 

 

20. YOMO- Монголын үзэгч, уншигчдад зориулсан манга комик контентуудыг зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг, гадаад болон дотоодын бүтээлүүдийг интернэт ашиглан унших зориулалттай YOMO апликейшн Huawei App Gallery-д мөн нэгдсэн. та албан ёсны эрхтэй мангануудыг эх хэлээрээ хүлээн авахаас гадна Япон, Англи хэлний сонголттойгоор унших ба адал явдалт, инээдмийн, ер бусын, драм, романс, сургууль, спорт, нууцлаг, танин мэдэхгүй, +18 зэрэг төрлүүдээс контентоо сонгох боломжтой. 

ЯАРАЛТАЙ ТОХИОЛДОЛД ХЭРЭГЦЭЭТ АППУУД:

21. SHUURKHAI 119: Шуурхай 119 нь таныг дэлхийн аль өнцгөөс COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбох, үнэ төлбөргүй аппликэйшн юм. Эх орондоо буй болон хилийн чандад буй иргэдээ цар тахалтай холбоотой мэдээллээс хоцроохгүй, хэн нэгнээр дамжсан эсвэл баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлж хэрэглээнд нэвтрүүлж байна. Үүнээс гадна та Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталгаажсан коронавирусын шинж тэмдгүүд тодорхойлох асуумжийн тусламжтайгаар өөртөө болон бусдад анхан шатны онош тавих боломжтой. Эдгээр мэдээлэл нь таны хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй болно. Тус аппликэйшнийг Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар болон КоллПро компани таны хэрэглээнд хөгжүүлэн хүргэж байгаа. 

22. T-TEST: Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэхэд зориулагдсан энэхүү апп нь хууль дүрэм, Тест, Шалгалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэрэглэгч та өөрийн утсандаа татаж суулгаснаар шалгалтад шаардагдах хүчин төгөлдөр хууль дүрэм, журмуудыг унших, Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, Монгол хэл бичгийн зөв бичих дүрэмтэй танилцах, IQ компьютерийн мэдлэгээ шалгаж болохоос гадна тухайн нэг хууль дүрэм, заавар зөвлөмж, хэл бичиг, нийгэм түүхийн  сэдвүүдийн дагуу тест бөглөх, мөн бүх сэдвүүдийн хүрээнд шалгалт өгч өөрийгөө сорих боломжтой.

Бусад хэрэгцээт хүссэн бүх аппликешнуудаа саадгүй татах гарц HUAWEI PETAL SEARCH.

Huawei Consumer Business Group (CBG)-ээс Huawei-н AppGallery-аас Petal Search гэж татаж аваад тэндээсээ хүссэн бүх аппаа татаж суулгах болон Update хийх боломжтой хайлтын программыг дэлхий нийтэд танилцуулсан. Уг хайлтын программ нь HUAWEI гар утас, таблет хэрэглэгчид Google play store- ийг орлох хувилбар бөгөөд PETAL SEARCH-ийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрийн хүссэн бүх аппликешнуудаа ямар ч саадгүйгээр татаж авах мөн UPDATE хийх боломжтой юм.

Web: https://consumer.huawei.com/mn/

FB: Huawei Mobile Mongolia 

Холбогдох утас: 7777-7722 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.