Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон амны хаалт, гар ариутгагчийн үнийн мэдээлэл

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүргийн болон Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийсэн тухай ШӨХТГ-аас мэдээллээ.

ААН болон худалдаачид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн эсэхийг шалажээ.

Мах, ногоо, гурил, амны хаалтны нийлүүлэлт, үнэ

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7,200-7,500 төгрөг, хонины цул мах 7,800 төгрөг, үхрийн ястай мах 10,000-10,500 төгрөг, үхрийн цул мах 10,500-12,500 төгрөг, адууны мах 8,300-8,500 төгрөг, ямааны мах 7,000-7,300 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны доод үнэ 10,000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны дээд үнэ 12,500 төгрөг болж 1,000 төгрөгөөр буурсан бол адууны махны доод үнэ 8,300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, ямааны махны дээд үнэ 7,300 төгрөг болж 100 төгрөгөөр нэмэгджээ.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 5,000 төгрөг болж 1,000 төгрөгөөр буурсан, үхрийн мах 7,600-8,300 төгрөг болж 300-600 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 5,200 төгрөг болж 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мах 78 тонн нийлүүлэгдсэн байна.

Баянгол дүүрэгт байрлах Таван-Эрдэнэ, Хороолол, Барс-2, Хархорин, Орхон, Гэгээ, Барс-1 зэрэг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагджээ.

Таван Эрдэнэ, Хороолол, Барс-1, Барс-2, Хархорин, Орхон, Гэгээ захуудад хонины ястай мах 6,800-8,800, хонины цул мах 8,000-8,800, үхрийн ястай мах 8,000-12,000, үхрийн цул мах 11,000-12,500, адууны мах 8,500-9,500 төгрөгийн үнэтэй байна.

Алтан тариан дээдийн дээд гурил 1,900-2,200, дээд 1,300-1,500, 1-р зэрэг 1,150-1,300, 2-р зэрэг 850-1,000, цагаан будаа 2,000-4,000, элсэн чихэр 2,200-2,500, Монгол төмс 800-1,100, Монгол лууван 1,000-1,800, Монгол сонгино 2,500-3,500, Хятад сонгино 1,500-2,000, өндөг 370-400 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хархорин захад өнөө өглөө 9 тонн мах нийлүүлэгдсэн байна. Зарим зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад Хороолол захад хонины ястай мах 300 төгрөгөөр буурсан бол үхрийн ястай мах 300-1,500 төгрөгөөр нэмэгджээ.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Дэмчиг хайрхан, Гич гинт далай, Цэдэн, Ойгон, Олз бадрах, Өсөх төв, Далай, Айраг уул, Бялхам зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд, Ариун Монгол, Энхийн тун, Би Жи Би эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Нарантуул-2 захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7,500, хонины цул мах 8,300-8,500, үхрийн ястай мах 10,500, үхрийн цул мах 11,000-12,500, адууны мах 8,500, ямааны мах 7,200, Алтан тариан дээдийн дээд гурил 2,000, дээд 1,500, 1-р зэрэг 1,300, 2-р зэрэг 900, цагаан будаа 2,500-3,000, элсэн чихэр 2,500, Монгол төмс 1,000, Монгол лууван 1,500, Монгол сонгино 2,600, Хятад сонгино 1,500, өндөг 300-400 төгрөгийн үнэтэй байна.

 

Ариун Монгол, Энхийн тун, Би Жи Би эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500, гар ариутгагч шингэн савлагаа, хэмжээнээс хамаарч 1,500-12,400, спирт 1,500-2,300 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Офицер, Жуков, Амгалан, Асайт, Эко маркет, Миний дэлгүүр-102 зэрэг хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

Офицер, Жуков, Амгалан, Асайт захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7,500-8,300, хонины цул мах 8,500-9,200, үхрийн ястай мах 10,000-11,000, үхрийн цул мах 10,900-12,500, адууны мах 8,300-9,000 төгрөг байна.

Алтан тариан дээдийн дээд гурил кг нь 2,000-2,200, дээд 1,500, 1-р зэрэг 1,200-1,300, 2-р зэрэг 900-1,000, цагаан будаа 2,200-4,000, элсэн чихэр 2,400-2,500, Монгол төмс 800-1,000, Монгол лууван 1,200-1,800, Монгол сонгино 3,000, Хятад сонгино 2,000, өндөг 390-400 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 худалдааны төв, Сэлэнгэ зах, Сутай, Дөрвөн бэрх, Сайн үйлс, Жаргалт-2, Алтан тариа, Павилон-9, Асайр зэрэг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд, Их нахиа, Алтайн гуйлан эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

21 худалдааны төв, Сэлэнгэ захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7,000-7,500, хонины цул мах 8,800, үхрийн ястай мах 9,500, үхрийн цул мах 11,000, адууны мах 8,000-9,000, Алтан тариан дээдийн дээд гурил 2,200, дээд 1,450-1,500, 1-р зэрэг 1,200-1,250, 2-р зэрэг 900-950, цагаан будаа 2,500-3,500, элсэн чихэр 2,200-25,00, Монгол төмс 800, Монгол лууван 1,500, Монгол сонгино 2,800-3,100, Хятад сонгино 1,500-1,800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Зарим зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад Сэлэнгэ захад хонины ястай мах 500, үхрийн цул мах 500, адууны мах 500 төгрөгөөр буурсан бол Монгол сонгино 300 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн байна.
Их нахиа, Алтайн гуйлан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300, даавуун амны хаалт 1,300, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1,500-4,800, спирт савлагаанаасаа хамаарч 1,700 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Урлан зах, Бүрд зах, Их тойруу, Черри, Жамбо, Батсондор, Анар, Хаш Соёмбо зэрэг зах, дэлгүүрүүд, Тавин-Ус, Еврофарм, Хүслэн эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

Урлан, Бүрд, Их тойруу захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7,500-8,000, хонины цул мах 8,500-9,500, үхрийн ястай мах 10,000, үхрийн цул мах 11,000-12,000, адууны мах 8,500-9,500, Алтан тариан дээдийн дээд гурил 2,000, дээд 1,400-1,500, 1-р зэрэг 1,200-1,400, 2-р зэрэг 850-900, цагаан будаа 2,200-3,000, элсэн чихэр 2,200-2,400, Монгол төмс 800-1,000, Монгол лууван 1,000-1,500, Монгол сонгино 3,000-3,500, Хятад сонгино 1,500-1,800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Тавин-Ус, Еврофарм, Хүслэн эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 250-500, даавуун амны хаалт 500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1,500-8,500, спирт савлагаанаасаа хамаарч 1,400-2,250 төгрөгийн үнэтэй байна.

Орхон аймгийн Таван Эрдэнэ захад хяналт шалгалт хийсэн. Тус захад борлуулагдаж байгаа махны үнийн хувьд үхрийн мах 7,500-8,000, хонины мах 7,000 төгрөгийн үнэтэй байна. 

Өвөрхангай аймагт малын өвс тэжээл борлуулагч аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч нарын үйл ажиллагаанд ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч, Аймгийн онцгой байдлын ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 115 утсанд 24, чатботод 10, и-баримт апликэйшнээр 3, дуут шуудангаар 8 иргэн тус тус ханджээ.

 


Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР