Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Таны идэж буй зүйлс хоол уу, хор уу?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Та цадталаа идсэн зүйлсээ хоол гэж боддог бол түр азнаарай. Ходоодонд орсон бүхэн хоол биш хор ч байж магадгүй юм шүү. Хоол хүнс бол бидний биеэ мэдрэх үндэс суурь нь болдог учраас ходоод гэдсээ хайрлах хэрэгтэй. Бидний ходоодонд ашигтай бактерууд бий. Тэдгээр нь биеийн дархлааг дэмжиж, хэвийн үйл ажиллагаатай байлгахын тулд яг л үйлдвэр шиг ажилладаг юм. Эдгээр бактери нь өвс ногоо, жимс жимсгэнэд дуртай. Тиймээс хүмүүс жимс, ногоог түлхүү хэрэглэвэл зохилтой гэсэн үг. Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг  2016-2017 онд хийж, 2018 онд танилцуулахад Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс бага, харин давсыг 2 дахин хэтрүүлэн хэрэглэж байгааг тогтоосон юм.

Иймээс бидэнд шим тэжээлийн тухай ойлголт, мэдээлэл чухал байна. Хамгийн эхлээд “Шим тэжээл гэж юу вэ?” гэсэн асуултын хариуг энгийнээр тайлбарлая.

Хүн хоолноосоо уураг, амин дэм, эслэгийг биеийнхээ онцлог, жингээс гадна амьдарч буй газрынхаа цаг ууртай холбоотойгоор авч байх шаардлагатай. Монголчууд хүйтэн сэрүүн бүсэд амьдардаг учраас уургийн хэрэгцээ давамгай байдаг махыг түлхүү хэрэглэдэг. Гэсэн ч хэт их мах идэх нь тэнцвэртэйгээр шим тэжээлээ авах боломжийг бууруулна. Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн тухай ярихын тулд юун түрүүнд өглөөний хоол чухал. Өглөөний хоолоо зөв идээд эхлэвэл өдрийн турш бусад хоол хүнсээ төлөвлөхөд хялбар болдог байна. Жишээлбэл, хүйтэн үед биеэс цайр, А, В бүлгийн витаминууд ихээр алдагддаг учраас нөхөх шаардлагатай байдаг. Энэ бүгдийг тооцож, хоолныхоо орцыг сонгоход хялбар байх юм.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд физиологиосоо хамаараад шим тэжээлийн хэрэгцээнд хэмжээний ялгаа бий. Эмэгтэйчүүд жирэмсэлдэг, төрдөг, хүүхдээ хөхөөрөө тэжээдэг болохоор төмөр, кальци, фолийн хүчил, к амин дэм хэрэгтэй. Учир нь үр хөврөлийг эрүүл хөгжүүлэхийн тулд кальци шаардлагатай. Мөн сарын тэмдэг ирдэг учраас цусаа нөхөхөд төмөр, цусны эргэлтийг хэвийн байлгахын тулд к амин дэм хэрэг болдог. Фолийн хүчил нь мэдрэлийн эсүүдэд тустай. Харин эрчүүдэд уургийн хэрэглээ илүү өндөр. Булчингийн массаа хөгжүүлэхийн тулд мах, махан бүтээгдэхүүнийг илүү хэрэглэхэд тохиромжтой. Мөн эрчүүдэд цайрын хэрэглээ эмэгтэйчүүдээс илүү шаардлагатай байдаг нь тестостерон ялгардагтай холбоотой юм. Дээр дурдсан амин дэмүүд хэн хэнд нь хэрэгтэй ч хэмжээний хувьд л ялгаатай. Учир нь эрэгтэй, эмэгтэй даавар тусдаа, ялгаатай байдаггүй ч ялгарч байгаа хэмжээ, харьцаагаараа өөр. Энэ мэтчилэн шим тэжээлийн тухай болон ямар хүнсэнд аль төрлийн шим тэжээл агуулагддаг тухай мэдээлэл бидэнд зайлшгүй хэрэгтэй. Иймээс Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрманы зөвлөснөөр биед чухал хэрэгцээтэй шим тэжээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

 
  •  Эслэг  – Хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдгөөр нь бид эслэгийг сайн мэднэ. Эслэг ихтэй хоол нь хурдан цатгахаас гадна харьцангуй илчлэг багатай байдгаараа онцлог. Тийм учраас жингээ барихад хамгийн тустай хүнсний нэг болдог. Зарим эслэг нь ашигтай бактерийн өсөлтийг ч дэмждэг. Ашигтай бактери нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, гаднаас нэвтэрсэн хордуулж болзошгүй бактерийг устгаснаар дархлааны системийг дэмжиж ажилладаг байна. Жимс, хүнсний ногоо болон бүхэл үрийн хүнсийг түлхүү хэрэглэснээр эслэг авах боломжтой.
  •  Магни  - Магни нь маш олон эрхтний үйл ажиллагаанд оролцдог байна. Дархлаа, мэдрэлийн систем, булчингийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ энерги ялгаруулах эсүүдэд ч мөн тусалдаг. Навчит ногоо, самар, шош болон бүхэл үр тариа зэрэг ургамлын гаралтай хүнсэнд магни ихээр агуулагддаг. Тиймээс өглөө, өдөр, оройн хоолны дундуур самар идэж, ногооны салат дээрээ бага зэрэг шош нэмээд идэж үзээрэй.
  •  D амин дэм  - Ихэнх хүмүүс ясыг кальцитай холбож боддог ч хоол тэжээлээр авсан кальцийг шингээхийн тулд D амин дэм тусалдаг байна. D амин дэм нь булчингийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд дархлааны системийг ч дэмжинэ. Өндөг, баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн нь D амин дэм авах гол эх үүсвэр болдог. Харамсалтай нь “Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаа”-ны үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн дунд D аминдэмийн дутагдал 61%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 75% байна гэж гарчээ.  Нарны гэрэлд таны арьс D амин дэм ялгаруулж байдаг тул өдөр бүр гадаа алхсанаар D амин дэмийг нөхөх боломжтой.
  •  Кали  - Энэ эрдэс бодис нь мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой. Кали нь идсэн хоол хүнсийг энерги болгон хувиргах, бие дэх химийн урвалд ч мөн чухал үүрэгтэй оролцдог. Маш олон хүн хангалттай хэмжээний кали авч чаддаггүй нэг шалтгаан нь энэ эрдэс бодисын гол эх үүсвэр болох жимс, хүнсний ногоог хангалттай хэрэглээгүйтэй холбоотой байдаг.
  •  Кальци  - Кальци нь ясны эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Насанд хүрсэн хүн өдөрт доод тал нь 1000 мг кальци авах хэрэгтэй бөгөөд энэ нь 3 аяга сүү уусантай тэнцэх хэмжээний кальци юм. Гэсэн ч кальцийг ганцхан сүү, сүүн бүтээгдэхүүн биш навчит ногоо болон зарим баяжуулсан хүнснээс авч болно.
  •  Төмөр  -Төмрийн нэг чухал үүрэг нь хүний бие дэх хүчилтөрөгчийг эд эсийн түвшинд хүргэхэд дэмжлэг болох явдал юм. Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх бүрт тодорхой хэмжээний төмөр алддаг учраас нөхөх нь маш чухал. Мах бол төмөр авах хамгийн шилдэг хүнс бөгөөд цагаан хоолтнуудын хувьд төмрийг шош, баяжуулсан амуу тарианаас авч болно.
 

Энэ мэтчилэн тэнцвэржүүлсэн хооллолт нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хэрэгцээт шим тэжээлээр хангана. Гэсэн ч бид нар өдөр бүр хооллолтоо зохицуулж, хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс ийм үед өөрт тохирсон хүнсний идэвхт бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь шим тэжээлийн дутагдалд орохгүй байх шилдэг аргын нэг юм. Жишээлбэл, та өдөрт шаардлагатай 25 грамм эслэгээ авч чадахгүй, өдөр тутмын хоолноос хангалттай кальци авч чадахгүй байгаа бол эслэг эсвэл кальцийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж болно шүү дээ. Өдөр бүр мультивитамин, амуу тариа, хоол орлуулах коктейль, уургийн батончик зэрэг баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо нөхөөрэй. Хэрвээ та хооллолтдоо анхаарч, тэнцвэржүүлсэн шим тэжээлт хүнсийг хэрэглэж чадвал эрүүл байх нэг үндэс болох нь ээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.