Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээгдэхүүндээ ГЭРЭЛ АСААЖ хэрэглэгчээ тат

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Танай бараа бүтээгдэхүүн зорилтот хэрэглэгч хүрч байгаа юу?

Хувьсан буй зах зээлийн нөлөөллөөр үйлдвэрлэл, худалдааны салбар технологийн шийдлийг ашиглан бага зардлаар, хүртээмжтэй ажиллахыг зорьж, борлуулалтын ухаалаг менежмент, арга барилыг хэрэгжүүлэх болсон билээ. Харин танай бизнесийн үйл ажиллагааны загвар нь хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд мэдрэг байж чадаж байна уу?

Өдөрт хичнээн хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг хэрэглэдгийг, хэнд зориулсан урамшууллыг ямар сувгаар санал болгохоо мэдэхгүй, байгаа оноогүй сурталчилгаа, идэвхжүүлэлтэд хөрөнгө, хөдөлмөрөө зориулсаар байгаа юм биш биз?

Харин орчин үед эдгээр асуултын хариулт бол хэрэглэгчээ урамшуулах замаар үнэнч хэрэглэгчдийг бий болгох лояалти хөтөлбөр юм. Гэвч жижиг, дунд бизнесийн хувьд лояалти систем болон аппликэйшн хөгжүүлэлт зэрэг технологийг шийдэх, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах нь төдийлөн хялбар биш.

Тэгвэл U-Point   үндэсний лояалти хөтөлбөр  нь үйлдвэрлэгч, импортлогчдын зардал, цаг хугацааг хэмнэж, хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн ханган ажиллаж Монголын 2 сая хэрэглэгч, 70 гаруй байгууллагыг хэдийн эгнээндээ нэгтгээд амжжээ.

Үйлдвэрлэгч, импортлогч болон борлуулагч хийгээд хэрэглэгч гуравт харилцан ашигтай, хамгийн өгөөжтэй энэхүү урамшууллын систем нь хэрэглэгчээ таних, холбогдох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн зэрэгцээ үнэнч хэрэглэгчийг бий болгох үнэ цэнийг танай бизнест авчирна.  

U-Point хөтөлбөр нь үйлдвэрлэгч, импортлогч таны бизнест ямар үнэ цэнэ өгөх вэ?

  • Хэрэглэгчээ таньж, тэдний худалдан авалтын зан төлөв, давтамж зэрэг мэдээллийн сантай болсноор тэдний хүсэлд нийцэх онцгой үйлчилгээ, урамшууллыг санал болгох боломж бүрдэнэ,
  • Та бүтээгдэхүүнээ U-Point-той болгосноор лангуун дээр тусгай өрөлттэй байршиж, борлуулалтын ялгарал бий болно,
 
  • Өдөр тутмын тайлан мэдээллээ харж, хяналт тавих боломж бүрдсэнээр бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл борлуулалтыг хадгалах, уналттай бүтээгдэхүүнийг илрүүлэх      дүгнэлт хийх боломж бүрдэнэ,
  • Урамшуулал эцсийн хэрэглэгчдэд шууд хүрч, бодит үнэ цэнэ өгөх замаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Учир нь нь 6, 8 нэрийн  хүнсний дэлгүүрүүд, Номин зэрэг сүлжээ супермаркетуудад U-Point хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тул бүтээгдэхүүнээ U-Point оноотой болгосноор хэрэглэгч худалдан авалтын нийт дүн төдийгүй танай бүтээгдэхүүн тус бүрээс урамшууллын оноо цуглуулж, зарцуулах боломжтой,
  • U-Point оноогоор дамжуулан шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, борлуулалтын тактик боловсруулна,
 
  • Лояалти системийн технологийн шинэлэг шийдэл бүхий урамшууллын бэлэн платформоор хангах тул маркетингийн зардал, цаг хугацаагаа хэмнэж, хөдөлмөрөө хөнгөвчилнө,
  • Борлуулалтын сувгуудыг идэвхжүүлэх боломж бүрдэнэ.

Дээрх боломжийг олж харсан үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, дэлхийн брэнд зэрэг 70 гаруй байгууллагын 1,750-аад салбар нэгж үндэсний хамгийн өгөөжтэй U-Point урамшууллын хөтөлбөрт нэгджээ.

 

Бүтээгдэхүүнээ хэрхэн U-Point-той болгож гэрэл асаах вэ?

Хэрэв танайх U-Point оноотой байгууллага болж, өрсөлдөгчөөсөө ялгарч, үнэнч хэрэглэгчидтэй болохоор шийдсэн бол бүтээгдэхүүндээ гэрэл асаах нь маш хялбар.

Та ердөө

  • 7777-5522 дугаарын утас руу залгах,
  • Эсвэл www.upoint.mn-д хандан хүсэлтээ гаргахад л хангалттай.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.