Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт төхөөрөмжөө гэрийнхээ хаана байршуулах нь хамгийн тохиромжтой вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ удаагийн нийтлэлээр айл өрх бүрд хэрэгтэй нэгэн мэдээллийг хүргэхийг зорилоо. Интернэт төхөөрөмжөө зөв байршуулсан эсэхээс шалтгаалан интернэтийн хурд харилцан адилгүй байдаг гэдгийг та мэдэх үү.

Танай гэр бүл Wi-Fi төхөөрөмж буюу интернэт төхөөрөмжөө гэрийнхээ хаана байршуулсан байдаг вэ?

Дийлэнх айл өрхүүдийн хувьд зочны өрөөндөө буюу том өрөөндөө телевизийнхээ хажууд байршуулсан байдаг. Мэдээж энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан түгээмэл сонгогддог байршил юм.

  • USB кабелийн оролт тухайн хананаас эх авдаг учраас;
  • HD Box хар төхөөрөмжтэй ойр байлгахаас өөр сонголт байдаггүй улмаас;
  • Уртасгагч, тог дамжуулж буй залгууртай ойр байлгах үүднээс гэх мэт.

Тэгвэл зочны өрөөндөө байршуулах нь одоогоор айл өрхүүдийн хувьд хамгийн зөв сонголт байгаа юм. Харин телевизийнхээ дор буюу нам дор газар байршуулах нь интернэтийн хурдын хувьд тийм ч оновчтой байршил биш юм. Учир нь интернэт төхөөрөмж аль болох ямар нэг саадгүйгээр чөлөөтэй сүлжээгээ цацаж байхуйц өндөрт байрших нь илүү тохиромжтой байдаг. Өөрөөр хэлбэл та төхөөрөмжөө зөв өрөөндөө тавьсан байгаа хэдий ч тохиромжтой өндөрт байршуулаагүй байна аа гэсэн үг.

Тэгвэл хамгийн тохиромжтой байршлаа сонгоход тань туслах асуултууд

  • Интернэтээ гэрийнхээ хаана тогтмол ашигладаг вэ? Тогтмол ашигладаг өрөөндөө байршуулах нь оновчтой байдаг юм шүү.
  • Төхөөрөмж тань ханатай ойрхон эсэх? Хана, бетон зэрэг нь интернэтийн хурдыг сарниулан удаашруулдаг тул гар утас руу тань интернэтийн долгион замдаа саадгүй очих байршил сонгох.
  • Бусад Wi-Fi технологиор ажилладаг төхөөрөмж байдаг эсэх? Bluetooth чихэвч хүртэл интернэтийн долгионыг сааруулж байдаг юм шүү.

Төхөөрөмжөө байршуулахад хамгийн тохиромжгүй, сонгохоос зайлсхийх байршлуудыг мөн дурдах нь зүйтэй.

  1. Гал тогооны өрөө

Интернэт төхөөрөмж нь богино долгионы зуух, хөргөгч зэргийн хажууд байршвал долгионы давхцал үүсэж, сүлжээнд гацалт үүсэх талтай.

  1. Унтлагын өрөө

Унтлагын өрөөнд байршуулах нь мөн л тохиромжгүй. Учир нь гэр бүлийн гишүүд дийлэнхдээ сэрүүн цагтаа зочны өрөөнд байдаг. Иймд хамгийн их интернэт ашигладаг гэрийнхээ хэсэгт байршуулсан нь зүйтэй юм. Мөн шөнийн цагт интернэт ашиглахгүй үедээ төхөөрөмж аль болох унтрааж байх нь зөв юм.

  1. Угаалгын өрөө

Угаалгын өрөөнд байрших нь хамгийн тохиромжгүй сонголт юм. Учир нь интернэтийн долгион маань өрөө хоорондын ханыг нэвтэлж байхдаа хурд нь саарч байдгаас гадна угаалгын өрөөний зузаан ханыг нэвтлэхэд гэрийн бусад хэсэгт хүрэх чадамж нь муудна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.