ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах хуваарь

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Энэ дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох 

  • Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.
  • Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

Апостиль гэрчилгээ олгох

Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.

Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой. 

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
2020.11.30

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.46] 2020/11/30
Jenkogiin "Bayangol", Su.Batboldiin "Chingis", ... , g.m. buudluudiig daichiliya. Ulsiin umchiig unegui shaham luivardaj avsan luivarchid iimerhuu hetsuu uyed uneheer l ard tumnee boddiin bol tuslah yostoi. "Ard tumen, ard tumen" geed l loozognood turd zalraad baidiim bilee, iim uyed ni tegvel tur tumur nuuree uzuuleed hucheer daichlah yostoi, ugtaa bol ulsiin umch baisiim chin
1 | 0 Хариулах
Зочин [192.119.160.121] 2020/11/30
Танайх ажлаа хувааж аваад нэг хэсэг нь буудал хайгаач !
0 | 0 Хариулах
Зочин [192.119.160.121] 2020/11/30
Гадаадаас хүмүүсээ авчрах талаар тархиа гашилгаж байна уу? Визний хугацаа нь гадаадад дуусах гээд байгаа хүмүүсийг яахаар болсон ? Дотроо хэдэн хямд буудлуудаа тусдаа угаалгын өрөөтэй бол яс цэвэрлүүлээд (муу цэвэрлэгээтэй заваан) зургийг нь аваад үзүүлээд ийм буудалд тусгаарлагдахаа зөвшөөрснийг нь авчрах хэрэгтэй. Тэр талын арга хэмжээгээ танайх хийгээч. Магадгүй заваан буудалд буух дургүй виз нь дуусах болоогүй хүмүүс байвал үлдээгээд эсвэл мөнгөтэйнүүдэд нь үнэтэй буудал санал болгоод болно. Хямд буудлуудаа ашиглавал дээд зэргийн цэвэрлэгээ тэнд ажилладаг хүмүүсээр биш өөр хүмүүсээр хийлгэж орны гудас цагаан хэрэглэл солих зайлгүй шаардлагатай. Төгсгөлд нь ариутгаад оруулах хэрэгтэй. 35 000 төг гэсэн жижиг буудал байдаг, дотроо угаалгын өрөөтэй (шүршүүр 00). Онцлог нь шинэхэн хийсэн хэр нь заван байдаг. Ганцхан цэвэрлэгээний асуудал бий. УБ-д байхгүй бол хөдөө аймгийн төвөөр аялал жуулчлалын буудлаар байлгаж байна. дотроо угаалгын өрөөтэй нэг нэгээр нь байлгаж болох бол.
0 | 0 Хариулах
Зочин [192.119.160.121] 2020/11/30
Хөдөөний буудлууд олон хононо гэвэл үнээ хямдруулдаг. Гол нь ариун цэвэр талдаа муу, тэрийг бол өөр хүмүүсээр цэвэрлүүлж болно. Наг сайхан цэвэрлээд ариутгаад өгөхөд. Хүмүүсээ өөрсдийнхөө ор хөнжлийн даавуу эсвэл уутан хөнжилтэйгөө ир гээд болно доо. Үүнд та нар анхаарлаа хандуулаач ! 2 сард гараад гацчихсан хүмүүс байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.119.160.121] 2020/11/30
Тусдаа угаалгын өрөө гэдэг нь нийтийн бус өрөөн дотроо гэсэн үг шүү !
1 | 0 Хариулах
d [59.153.87.51] 2020/11/30
Ajild awna . Nas hvis hargalzahgvi . ogloo 8-18 . unaa hoolnii mongo tusdaa. odriin 50k . Delgerengvi medeelliig doorh dugaaraar holbogdono uu. call:96135024
0 | 0 Хариулах