Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт төхөөрөмжөө унтрааж, асаах нь ямар үр дүнтэй вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Корона вирусийн цар тахалтай холбоотой, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бид бүхэн гэртээ байх энэхүү хугацаандаа интернэт хэрэглээгээ өсгөж, гэр бүлийн гишүүн бүр тодорхой хэмжээнд ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Энэ үед интернэтийн хурдад өөрчлөлт орвол яах вэ?

Интернэтийн хурдад өөрчлөлт орсон үед авах хамгийн энгийн үйлдэл бол төхөөрөмжөө унтрааж, асаах байдаг. Тэгвэл энэхүү үйлдэл нь ямар үр дүнтэй, ямар асуудлуудыг шийдэж байдаг талаар та бүхэнд танилцуулъя.

  1. Үйлчилгээ үзүүлж байгаа компанийн зүгээс системийн шинэчлэлт болон ямар нэгэн засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор эсвэл хэрэглэгчдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалсан сүлжээний доголдол үүсэхэд төхөөрөмжийн санах ойд мэдээлэл очдог. Энэ мэдээлэл нь төхөөрөмжид тань шууд хүрдэггүй ба унтрааж, асааснаар шинэчлэл болон засварыг хүлээж авах боломжтой болдог.
  2. Төхөөрөмжөө удаан хугацаанд унтраалгүй ажиллуулсны дараа RAM буюу санах ойд ачаалал өсөж төхөөрөмжид гацалт үүсэх магадлалтай болдог. Тиймээс гар утас, компьютер гацах үед унтрааж, асаадагтай адил төхөөрөмжөө ч унтрааж, асаах хэрэгтэй.
  3. Төхөөрөмжийг тоос дарах болон хэт халуун, хүйтэн орчинд удаан хугацаагаар асаалттай байлгавал халалт үүсэж, ажиллагаа нь удааширдаг тул асааж, унтраах нь чухал шаардлагатай болдог.

Төхөөрөмжийг унтрааж, асаах энгийн үйлдлийн ард дээрх хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой олон тооны асуудлыг шийдвэрлэж байдаг байна.

Мөн та бүхэнд өгөх хамгийн энгийн мөртлөө үр дүнтэй зөвлөгөө бол интернэт ашиглахгүй болон шөнө гэр бүлээрээ амарч байх цагууддаа төхөөрөмжөө унтрааж хэвших юм. Ингэснээр төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой интернэт удах асуудал үүсэхгүй байх боломжтой юм шүү.

Энэхүү энгийн алхмыг хэрэгжүүлсэн ч интернэтийн хурдад өөрчлөлт орсон хэвээр байвал дараах https://www.univision.mn/promotion/505 линкээр орж интернэт хурдад нөлөөлдөг бусад хүчин зүйлстэй танилцаж, интернэтийн хурдтай холбоотой асуудлуудыг гэртээ шийдэх боломжийг эрэлхийлээрэй.

Интернэт хэрэглэгчдийн танин мэдэхүйд зориулсан "Юнивишн ХӨТӨЧ" хөтөлбөрийн хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэн хүргэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.