Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-гаас зээл авахаар Улаанбаатар хот орчмын 112 ААН сүүлийн шатанд өрсөлдөж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ХХААХҮЯ

ЖДҮХС-гаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр цахимаар эхэллээ.

Энэ жилийн хувьд ЖДҮХС-д  нийт 1,579 төсөл, 239 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Харин тус сангаас сангаас 18 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой аж. 

Төсөл сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагддаг бөгөөд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд Улаанбаатар хот орчмын 112 ААН оролцож, төслүүдээ танилцуулан хамгаалах юм.

Өөрөөр хэлбэл, нийт хүсэлт ирүүлсэн 1,579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Харин гуравдугаар шатны шалгаруулалтаар ЖДҮ хөгжүүлэх агентлагаас газар дээрх нарийвчилсан үнэлгээг хийж, хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгж тэнцжээ. 250 гаруй ААН-ийн нэр хоёр жагсаалтаар гарсан бөгөөд үүнээс 100 гаруй ААН нь төслөө авсан ба сонгон шалгаруулалт нь хөдөө орон нутагт хийгдчихсэн. Харин Улаанбаатар хот орчмын 112 ААН-ийн сүүлийн сонгон шалгаруулалт ийнхүү явагдаж байна.

"Өнөөдрийн байдлаар орон нутгийн буюу 3-4 аймгийн 20 гаруй ААН 2 тэрбум орчим төгрөгийн зээл авсан байна. Өнөөдөр эхэлсэн сонгон шалгаруулалтын хуралд оролцож буй 112 ААН-д олгогдох нийт зээлийн хэмжээ нь 9.1 тэрбум төгрөг юм. Шалгарсан ААН-үүд ийнхүү зээлээ авна. Журмын дагуу 300 сая төгрөгийн зээл хүссэн ААН-үүд өнөөдрийнхурлаар орж байна" гэж ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан хэлсэн юм.   

 

 
 

Зээл олгох үйл явц хэрхэн явагддаг вэ?

 

Нэмж сонирхуулахад Засгийн газраас баталсан “Эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайд “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” A-373 тушаалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан билээ.

Тодруулбал, ЖДҮХС-ийн шууд болон банкаар дамжуулан олгосон “хэвийн зээл”-ийн үндсэн зээлийн төлбөр болон хүү төлөх хугацааг Жижиг, дунд үйлдвэрийн газарт ирүүлсэн зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулахаар болсон.

Мөн энэ хугацаанд төлбөрөө барагдуулсан бусад зээлдэгчдийн төлбөр төлөх хугацааг дээрх хугацаагаар хойшлуулах боломж бүрдээд буй юм.

 

"Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал-2020"-ийг шууд үзэх: