Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотоос орон нутаг руу буцах хүсэлт гаргасан 85 мянга орчим иргэнд 20 цэгээр коронавирусийн шинжилгээ хийх болсныг УОК-оос мэдээллээ. 

Нутаг буцах хүсэлтэй иргэд 119.mn сайтад нэвтэрч, өөрийн байгаа дүүрэг хорооны хаягийг оруулснаар хаана очиж шинжилгээ өгөх тухай мэдээллийг авах боломжтой ажээ. 

Мөн хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй болохыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэллээ. 

Хот хоорондын зорчигч тээврийн автобус хэвийн үеийн тарифаараа үйлчлэх юм байна.