Улсын онцгой комисс, Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Улмаар улс орон даяар тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа.
Уг захирамжид:
1. Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажилласугай:
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/1241 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс