Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Wi-Fi гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний өдөр тутамдаа ашигладаг Wi-Fi-ийг интернэт гэж ойлгох тохиолдол бидний дунд ажиглагддаг. Интернэтээс хол зөрүүтэй ойлголт биш хэдий ч энэ нь интернэтийг дамжуулж, холболт хийж буй wireless ТЕХНОЛОГИ юм.

Дэлгэрүүлбэл, танай интернэтийн үйлчилгээ авч буй компани шилэн кабелаар гэрт тань байрлаж байгаа цагаан төхөөрөмж (Smartbox)-рүү интернэтийг хүргэдэг. Энэ төхөөрөмж нь хэрэглэгчийн гар утас, таблет хүртэл wireless технологийг ашиглан холболт хийнэ. Иймд цагаан төхөөрөмжөөс таны гар утас хооронд интернэт дамжуулж байгаа зүйлийг wireless технологи гэж ойлгох нь байна.

 

Wi-Fi-ийн гол онцлог нь ямар нэгэн утасгүйгээр, нүдэнд үл үзэгдэх долгионоор мэдээлэл солилцдог юм.

Тэгвэл бидний төсөөлж байгаагүй, Wi-Fi технологид саад учруулах замаар интернэтийн хурд удах шалтгаан болдог хүчин зүйлсийг авч үзье.

Биет саад

 

Учир нь wireless

  • Нэвтлэх
  • Долгион ойх
  • Долгион хугарах
  • Тархах
  • Шингэх
  • Сарних гэсэн физик шинж чанаруудтай.

Дараах онцлог шинжээсээ хамаарч Wi-Fi-ийн хурдад нөлөөлөх асуудлууд үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Долгионы давхцал

Интернэтийн хурдад нөлөөлдөг өөр нэг саад бол гэр дотор байгаа бүхий л wireless технологиор ажиллаж буй хэрэгслүүд юм. Яг л радио ФМ давхардахаараа гацаж, сарнидагтай адил доод, дээд айл тэр байтугай хажуу байранд тань байгаа wireless төхөөрөмжүүд, бусдын хэрэглэж байгаа утасгүй чихэвч хүртэл Wi-Fi долгионд нөлөөлж байх боломжтой.

 

Wi-Fi-ийн хамрах хүрээ

Энэ нь Wi-Fi сүлжээнд холбогдож байгаа утас, таблет, компьютер зэрэг болон цагаан төхөөрөмж (Smartbox) хоорондын зай нь интернэтийн хурдад мөн нөлөөлөх хүчин зүйл болдог.

Энгийнээр хэлбэл, цагаан төхөөрөмж таны интернэтэд холбогдсон гар утастай ойр байх тусам өндөр хурдтай, зай ихтэй байх тусам хурд буурна. 

Wi-Fi технологийн талаарх мэдлэгээ илүү сонирхолтой байдлаар бататгахыг хүсвэл доорх видеог үзээрэй.

Интернэт хэрэглэгчдийн танин мэдэхүйд зориулсан "Юнивишн ХӨТӨЧ" хөтөлбөрийн хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэн хүргэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.