Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани ирэх долоо хоногт анх удаа өөрийн процессортой Mac компьютер танилцуулж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард iPhone ухаалаг гар утасны шинэ загвараа танилцуулсан Apple компани арваннэгдүгээр сарын 10-ны өдөр буюу ирэх Мягмар гарагт шинэ бүтээгдэхүүн танилцуулах дахин нэг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

“One More Thing” гэсэн уриатай энэ арга хэмжээний үеэр тус компани анх удаа өөрийн зохион бүтээсэн Apple Silicon процессортой Mac компьютер танилцуулж магадгүй гэж мэргэжилтнүүд, судлаачид таамаглаж байна.

Apple компани 2005 оноос хойш өөрийн үйлдвэрийн компьютерт Intel компанийн процессорыг ашиглаж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард болсон WWDC хөгжүүлэгчдийн чуулганы үеэр тус компани Intel процессороос Apple Silicon процессорт шилжих тухай зарлаж байжээ.

Шилжих болсон шалтгаанаа Apple комьпютерын хурдыг сайжруулж, эрчим хүчний зарцуулалтыг бууруулах зорилготой гэж тайлбарласан юм. 

Уг арга хэмжээний үеэр Apple шинэ Mac компьютерээ танилцуулахаас гадна “macOS 11 Big Sur” үйлдлийн системийнхээ нээлтийг хийж магадгүй байна.

 

Эх сурвалж: The Verge